Долоо хоногийн эхний болоод ч тэрүү өчигдөр жиргээчид идэвхтэй байсан. Өнгөрөгч амралтын өдрүүд орон нутагт байгалийн онц үзэгдэл хэд хэд болсон. Архангай аймгийн Хашаат суманд энэ сарын 26-ний 18.30-19.00 цагийн орчимд салхины хурд 50 метр секунд хүрч, байгалийн онц аюултай үзэгдэл болж, нэг иргэн амиа алдаж, 11 иргэн бэртэл гэмтэл авчээ. Мөн дөрвөн гэр, нэг байшин, гурван автомашин, 200 гаруй бог мал салхинд хийссэн байна. Авто машинуудын хувьд засвар авах боломжгүй болжээ.
Жиргээч “@Uuganaad: Архангай аймгийн Хашаат суманд болсон үзэгдэл… -н зургийг оруулав.
Мөн энэ өдөр Налайх дүүрэгт аадар бороо орох үеэр Сонгинохайрхан дүүргийн 28 настай иргэн аянганд цахиулж амиа алджээ. Талийгаач нь Бумбатын тахилгад оролцохоор явж байсан аж. Мөн айлын гэр дээр аянга бууж, сургуулийн насны гурван хүүхэд өртөж, түлэгджээ. Тэдний хоёр нь Налайх дүүргийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бол нэг нь Гэмтэл судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж, эмчилгээнд оржээ.
Тиймээс жиргээчид орон нутаг явж буй иргэдийг болгоомжтой байхыг зөвлөсөн. Энэ зун хур бороо элбэг байгаа бөгөөд голын усны түвшин жилийн дунджаас нэмэгдэж байна. Аялалд гарахдаа баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчимын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг ч Ус цаг уурын орчны хүрээлэнгээс анхааруулаад байгаа. Жиргээч
Жиргээч Battulga.B @unshmaarum 11m Ай гол усаар болгоомжтой гарахгүй бол. Аялалаар их л явж байгаа даа. Иймэрхүү зүйл гарч л байна шүү.гэж сэрэмжлүүлэг өглөө.
Жиргээчдийн дараагийн нэг сэдэв бол "харшил" байсан. Хэрвээ та харшилтай бол цонх хаалгаа аль болохоор хаалттай байлгаарай. Ингэснээр гаднаас цэцэгс болон ургамалын тоос орж ирэхээс сэргийлнэ. Мөн гадагш гарсны дараа хувцас, гутал, үсэнд жижиг тоос шороо ургамалын тоос наалдсаар байдаг. Иймд хувцасаа сольж, усанд орох хэрэгтэй. Тамхины утаа нь нүд, хамар загатнах, хамар битүүрэхийг улам ихэсгэдэг. Иймд та аль болох тамхины утаанаас хол байх хэрэгтэй. Зарим харшилтай хүмүүст зүү эмчилгээ өндөр үр дүнтэй байдаг. Ялангуяа хамрын харшилд үр нөлөө нь илүү байдаг гэсэн зөвөлгөө "харшил"-тай хүмүүсийн алтан баримтлах дүрэм байдаг.
Жиргээч Ууганаа @Uuganaad Эмчээс харшил асуусан чинь насаараа хотод амьдарсны чинь төлөөс. гэж хэлдэг байгаа… гэсэн бол жиргээч Bataamunkh @bataamunkh Шарилж хотод огт үзэгдэхээ больж алиргийтан найтаагчид энэ зун амар тайван байгаа нь Үүлийн гавъяа биш гэжүү? ялангуяа алиргийтгчд хэлдээ гэж саналаа нэмэрлэв.
Өчигдрийн ханшаар арилжааны банкуудаар зарагдаж байгаа ам.долларын ханш 1867 төгрөгтэй тэнцсэн бол төв банкны хаалтын ханш нь 1856 төгрөг байсан. Ам.долларын ханш өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаад жиргээч Аанхаа @Aanxaa Доллар 1999 онд анх 1000 төгрөг давсан. Одоо 2000 дөхөж 2 дахин өсөв, энэ хооронд байрны үнэ 5 дахин, махны үнэ 10 дахин өссөн болой. Төгрөгийн ханш тасралтгүй унасаар буй нь Монголчууд хэрэггүй хөдөлмөр хэт их эрхэлдэг гэсэн л үг. Үсчин, малчин, гуанз, таксины жолооч – доллар өсөхөд дагаад л үнээ нэмчихэж чадна. Та харин дагаж чадахгүй бол хэрэггүй зүйл хийдэг гэсэн үг." гэсэн байна.
Дэлхийн шилдэг 100 сургуульд шалгалт өгч тэнцсэн залуусын сургалтын зардлыг төрөөс санхүүжүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу БШУЯ сонгон шалгаруулалт явуулсан. Эдгээр залуус дунд дэлхийд чансаагаараа гуравт жагсдаг Вашингтон мужийн “Беркли” их сургуульд тэнцсэн хоёр, дэлхийд чансаагаараа эхний 20-д багтдаг сургуулиудад шалгалт өгч тэнцсэн олон сурагч бий. Энэ нь хүн амын тоо багатай манай улсын хувьд боловсролын чанараараа үзүүлж байгаа маш өндөр амжилт болохыг албаныхан онцолдог. Гэвч байдал бас өөр байж. Жиргээч В.И.Саруул @gsaruul Дэлхийн ТОР-100 их сургуульд тэнцсэн хүүхдүүдийн зардлыг төр даана гэж чааснаа начир дээрээ тесев байхгүй гэдэг байна ш дээ. Чааваас гэхээс өөр юу хэлхэв гэж бухимдлаа илэрхийлэв. Мөн нэгэн жиргээч тиймээ манай дүү ч бас маш хүнд байдалд орж, эцэг эхийгээ шаналгаж сууна гэсэн хариуг өгсөн байлаа.
Мөн жиргээч Сэтгэл судлал @SetgelSudlal Хүн нойрсож байхад болон ном уншиж байхад 13-20Hz-н давтамжтай долгион ялгардаг. гэсэн мэдээллийг өглөө.
Мөн жиргээчид түрүү бөхийн хэлсэн үгийг иш татаж байлаа. 2014 оны үндэсний их баяр наадамд Увс аймгийн Ховд сумын харьяат "Увснуур" дэвжээ, ТЭЦ-3, "Химон" констракшны бөх улсын харцага Намсрайжавын Батсуурь ес даван түрүүлж, улсын арслан цолны эзэн болсон. Харин үзүүр бөхөөр Завхан аймгийн Идэр сумын харьяат Засагт ханы "Завхан" дэвжээ, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс, "ЗД" констракшны бөх улсын өсөх идэр начин Ширбазарын Жаргалсайхан тодорч улсын гарьд цол хүртсэн билээ.
Жиргээч Б. Баттулга @BattulgaBy ид бүгдээрээ л нэг цул монголчууд. Увс хүн, Увсынхан гэхээр надад таатай санагддаггүй. Ц.Батсуурь. Шинэ арслан сайхан хэлжээ. энэ жилийн наадмын түрүү бөхийн хэлсэн үгийг дамжуулав.
Бүсийн уралдаанд өндөрлөж, сумдын тэгш ой үргэлжилж байна. Орон нутгийг зорьсон иргэд ч сэтгэгдлээ бичсээр. Тэдний дунд жиргээч Ch Erdenebat @Balarhai Сум ч гэж сум, аймаг ч гэж аймаг Ланд, суврага 2-оор дүүрсэн хөгжилгүй балгас болжээ дээ ... гэсэн бол жиргээч Дашдоржийн Нацагдорж @0304Naaayaaa Гишүүд наадмуудаар хэссэн хоногуудаа ажилсанд тооцдог гэнэ. Тойргоороо ажилласан, сонгогчдын саналыг сонсох гээд зардлаа гаргуулдаг сурагтай" гэсэн байна.
Мөн орон нутгийн наадам үзсэн нэгэн жиргээч хурдан морины уралдааныг ойроос харсандаа бахархав.
Хээр явахдаа байгалийн аюул ослоос болгоомжтой байгааг Онцгой байдал болон Ус цаг уурын орчноос сануулаад байгаа. Иргэний үүргээ биелүүлж, хээрийн түймрийг унтраасан дөрвөн залуу мэдээлэл олны талархлыг хүлээв. Жиргээч Toogoo Govi @ToogooGovi САЙН МЭДЭЭ: Хээрийн түймэр гарч байгааг тээвэрт явдаг энэ дөрвөн залуу унтраасан байна. Иргэний үүргээ биелүүлж чаджээ.#Мундаг гэсэн мэдээллийг өглөө.
Ингээд зарим жиргээчдийг мэдээллийг хүргэвэл: Жиргээч Биндэръяа.Б @Binderiya19 Apr 3 Утасныхаа дэлгэцийг зурагдахаас үхтлээ айдаг хэрнээ, хүний сэтгэлийг зурахдаа юман чинээ бодохоо больсон цаг.". Жиргээч Мөнхбат ᠮᠦᠩᠬᠡᠪᠠᠲᠤ @mnxbat Халин халин нисээд ирсэн шувууд юу юугүй буцаж Харын хар утаан чамайгаа харжил суух минь хэзээ л юм болдоо гэж хотын унаа их явааг сануулав. Мөн Хашбаатар @khashhero Хараал идсэн төрийн албаныхан хурдан ажилдаа ороочээ. Наадмаа дуусгаачээ хүлээсээр байгаад таарлаа цаг хугацаа мөнгө урсаад байна естой П юм аа" гэж бухимдлаа илэрхийлэв.
Мөн жиргээч Uyangae @Uyangam Залгасан хүн бүр л эрх нь хаагдсан гээд байхаар нь бүр гайхаад эргэн тойрон бүгд яаачаавээ гэсэн чинь миний гарах эрх хаагдсан байшд… :-
Мөн жиргээч Г. Батболд @BGBOLD Орчин цагийн Шагдарууд мөн их юм даа.. Нэгэн цагт хайрлаж явсан хонгор үрсээ таг мартаад "богинохон" хорвоод жаргаж чаддаг л юм байхдаа.. гэж хэнэггүй яваа нэгний талаар харамсан бичлээ.
Жиргээчдийн онигооноос хүргэе.
У.жаргал @Uka_JT Эмийн сан орчоод бэлгэвчнээс өөр юм авахгүй байхыг л жинхэнэ аз жаргал #гэнэ.
-Юү хийж байна даа?
-Хоолонд орж байна.
-Баян юм өө, би бол усанд л ордог
Uuganbayar Khutagaa @Uuganbayar05
Эхнэр нь нөхрийнхөө жоорлосон мөнгийг олжээ:
-Юун их мөнгө яагаад нуусын?
-Чамд бэлэг авах гээл..
-Яагаад ийм бага байгаан? #гэнээ
Хуучний нэгэн зургийг жиргээч iboldoo @BolderdeneI Ийм 1 зураг оллоо. 1966 оны үерийн үеэр … гэсэн фотог оруулав.
Ингээд төгсгөлд нь #ТвиттэрГомдол"-г хүргэж байна. Өчигдөр нэгэн жиргээч "траншейныхан" сайн уу? гэж твиттэрийнхэн мэндэлж эхэлсэн олонхийг нь дургүйцлийг хүргэв. Тэд хэлэхдээ,
Жиргээчид Харин ч бахарх !!! @Urangoo_A: Нийгмийн нэг хэсэг бүлэг, PR-чид гэж хэлдэг маниусыгаа трашэйныхан гээд байх даа яахав дээ #ТвиттэрГомдол",
Жиргээч @Ariunselenge @mglbayas хэвлэл мэдээллийнхний "траншейнийхан" юм ш дээ гэдгийг нь би ерөөсөө ойлгохгүй байгаа ш дээ,
Жиргээч Mylo Xyloto @Sankaaal Траншейнээрээ нийлж нийгэмд тустай юм хийеэ. Хог цэвэрлий. Хаана их хогтой байна. Нийлж цэвэрлий л даа. Хотоо хоггүй байлгах нь миний мерөөдөл,
Bataamunkh @bataamunkh Жиргээнд нэгдээд 8 дахь хочоо авлаа, тэр нь траншейний товариш кк траншейныхан байхдаа яахвдээ кк, гэж олон жиргээчид санаа бодлоо бичиж байв.
Б. Мөнхбат @BMunkhbat Траншейнийхээ таган дээр амьдрал сонирхон жаал зогсов :p =)) =)) =))
Н.Ганзориг @ganaa23mn Миний муусайн траншейныхан :-))
Бэлтгэсэн: ЦАХИМ БОЛЖМОР