Герман, Уттинг-ам-Аммерзе. Өөрийгөө дөвуулан хөлөө хайчлан бөмбөг өшиглөн бисиклет гэх техник байгаа хөлбөмбөгчний дүрсийг Бразилийн мундиалын туган дээр бүтээн дээд хэсэгт нь ДАШТ-ний ялагч нар Герман, Аргентин, Нидерландын тугаар титэмлэжээ. Энэ нь зүгээр нэг асар том дүрс биш гурван км-ын урттай төөрөг байгууламж бөгөөд түүнийг дэлхийн аварга болсон багтаа зориулан эрдэнэ шиш, олсон ургамал, наран цэцэг зэргээс бүтээсэн байв.
Уран бүтээлчид нь фермер Ули, Корин Эрнест нар ба түүний багийнхан ажээ. Тэд 18 мянган квадрат метр талбайд ойролцоогоор 1,5 сая ургамлыг суулган бордоогүйгээр ургуулсан байна. Хөлбөмбөгийн ногоон лабирент нь долдугаар сарын 17-ноос есдүгээр сарын 28 хүртэл нээлттэй байх юм. Орох тасалбарын үнэ нь 5-6 евро. Тугуудын ойролцоох зүүн хэсэг дэх сүрлэн цэнгэлдэх хүрээлэнд нь амарч тоглож, наргиж цэнгэж болох гэнэ. Уттинг-ам-Аммерзе дэх эрдэнэ шишийн талбайд хосууд Ули ба Коринн хоёр анхны ийм бүтээлээ 1998 онд кельт ба индиануудын узалзаар бүтээсэн түүхтэй Тэр цагаас хойш тэнд жил бүр өөр өөр зургууд гарч ирж байгаа. Зургуудыг тэнгэрээс л сайтар харж болно. Хосуудын төөрөх байгууламжийг сонирхох үзэгчдийн урсгал үл тасардаг ажээ. Фото: Peter Kneffel / picture alliance / dpa / Russian Look
Бэлтгэсэн Ш.МЯГМАР