1914 оны Rolls-Royce-ийг дуудлагаар худалдана | News.MN

1914 оны Rolls-Royce-ийг дуудлагаар худалдана

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

1914 оны Rolls-Royce-ийг дуудлагаар худалдана

Оросын сүүлийн хаан Николай II хааны эзэмшиж байсан Rolls-Royce түүхэн төмөр хөлгийг дуудлага худалдаагаар борлуулах болжээ. 1914 оны үзмэн ягаан өнгөтэй Rolls-Royce Silver Ghost загварын энэхүү автомашиныг Германы JamesList дуудлага худалдааны компани дэлхийн хэмжээнд онлайн хэлбэрээр дуудлага худалдаа явуулж зарах гэнэ. Харин үнийн тухайд долоон сая ам.доллараас эхлэн дуудах ажээ. Тусгай захиалгаар хийсэн уг төмөр хөлгийн никель тоноглолоор чимэглэсэн бөгөөд жолоочтой харилцах зорилгоор зорчигчийн хэсэгт утасны харилцуурыг байрлуулсан байна.

Оросын сүүлчийн хааны мэдэлд байсан энэхүү эртний машиныг Хенри Ройс анхны машинаа бүтээснээс хойш 10 жилийн дараа бүтээсэн гэх мэдээлэл байгаа ажээ. 1920-иод оны үед Николай II хааныг таалал төгссөний дараа нэрт авто үзэсгэлэнгийн захирал Жон Ринглин цуглуулгадаа авч, олон нийтэд үзүүлэх болсон гэнэ. Харин дараа нь Германы алдартай автомашин цуглуулагч хувийн цуглуулгадаа авч, өдгөөг хүртэл нандигнан хадгалсаар иржээ.

Харин өдгөө бараг бүтэн зуун жилийн настай, арвин түүхтэй уг машиныг дуудлагаар худалдах болсон байна.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

za 2010-07-01 202.179.10.86

Ochij avdag hergee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж