Япон. Токио хотноо болж буй Eco Edo Nihonbashi Art Aquarium-2014 үзэсгэлэнгийн үзэгчид хачин сонин хэлбэртэй аквариумын алтан загаснуудыг сонирхож байгаа нь. Зураач Хидетомо Кимура ер бусын хэлбэртэй савнуудыг нийлүүлэн гэрэл ба үнэртэн, хөгжмийн тусламжтайгаар хачин сонирхолтой орон зайг үүсгэн үзэгчдийг алтан загас сонирхон бишрэх Эдогийн эриний (1603–1868) кингё гэх уламжлалд хөтлөв.
Уран бүтээлийн энэ зохиомжид дэлхийн бөмбөрцгийн хэлбэртэй аквариум, өөрийн онцлог бүхий сүүдэр шийн ертөнцөд хөвж буй зураглалыг янз бүрийн олон талын гэрлийн нугалаанд харж болно. Энэ усан санд 5000 орчим алтан загас байгаа. Үзэсгэлэн нь Нихонбашё Мицуи Холл (Nihonbashi Mitsui Hall) гэдэг газар есдүгээр сарын 23 хүртэл нээлттэй байх юм.
Алтан загасыг бишрэн сонирхох уламжлал анхлан Цинь улсын (265–420 онууд) хятад хүмүүс гаргажээ. Тэд мөнгөлөг хайрус загасыг үржүүлж байдаа тэдний удам нь улаан, шар, улбар шар өнгөтэй болохыг анзаарч тэднийг хооронд нь үржүүлэх замаар алтан загасыг хотуудынхаа нуур цөөрөмд үржүүлэхээр гарган авч чадсан байлаа. Тэр уламжлал нь Эдогийн эринд Японд орж ирэн тогтжээ. Дашрамд дурьдахад XIX зууны эхээр Кингё-сукуй ("алтан загасыг бариултай тороор шүүх») гэсэн япон тоглоом үүссэн байв. Түүнд оролцогсод савнаас өөрийн аяганд аль болох жижиг загаснуудыг барин хийсэн байх ёстой. Энэ нь тийм ч амар биш ажил. Учир нь загас шүүх торыг нь цаасаар хийсэн учраас норон урагддаг байна. Фото: Chris McGrath / Getty Images / Fotobank.com
Бэлтгэсэн Ш.МЯГМАР