Өнөөдрөөс яг зуун жилийн өмнө 1914 оны долдугаар сарын 28-ны өдөр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй зэвсэгт сөргөлдөөний нэг Дэлхийн нэгдүгээр дайн эхэлжээ. Шалтгаан нь үүнээс сарын өмнө Сараевод алагдсан Австрийн эрц-герцог Франц Фердинандын үхэл байлаа. Дэлхийд занал хийхээр байгаагүй тэр аллагыг Австри, Германы эрх баригчид дайны шалтаг болгосон юм.
Дайны үр дүнд Орос, Герман, Австри-Унгар, Османы дөрвөн эзэнт улс оршин тогтнохоо больсон байв.
ДЭЛХИЙН I ДАЙН:
Дайнд оролцогсод: Дөрвөлийн холбоо буюу төв гүрнүүдийн эвсэл: Герман, Австри-Унгар, Османы эзэнт улс, Болгар;
Гурвалын холбоо эвсэл: Герман, Австри-Унгар, Итали;
Антантын эвсэл: Орос, Франц, Их Британи;
Антантын холбоотнууд (дайнд Антантыг дэмжив): АНУ, Япон, Серби, Итали (Эхлээд гурвалын эвслийн гишүүн байсан ч 1915 оноос Антантын талыг дэмжлээ), Черногори, Бельги, Египет, Португали, Румын, Грек, Бразили, Хятад, Куба, Никарагуа, Сиам, Гаити, Либери, Панам, Гватемала, Гондурас, Коста-Рика, Боливи, Доминикан улс, Перу, Уругвай, Эквадор.
Түүхэн он сар:
28.07.1914 — 11.11.1918
Дайнд хамрагдсан нутаг орон: Европ, Африк, Ойрхи Дорнод, Хятад ба Номхон далайн арлуудад богино хугацаагаар.
Хохирол: Дайнд оролцогчдын цэргийнхэний нийт хохирол 10 сая хүн гэдэг. Харин өнөөг хүртэл энгийн иргэдийн хохирлын нийтлэг тоо байхгүй ба зарим эх сурвалжаар дайнд нэрвэгдэн наад зах нь 20 сая хүн амиа алдсан гэдэг.
Дайтагч талуудын 5 953 372 цэргийнхэн алагдаж, 9 723 991 нь шархадсан байв. Сураггүй болсонд тооцогдсон цэргийнхэн: 4 000 676.
Дэлхийн I дайн гэсэн нэр түүхэнд 1939 онд Дэлхийн II дайн эхэлснээс хойш тогтжээ. Дайнуудын хоорондын хугацаанд “Агуу их дайн” (англ. The Great War, фр. La Grande guerre) гэсэн нэр хэрэглэгдэж байлаа. Оросын эзэнт улсад ч түүнийг “ Агуу их дайн”, “Том дайн”, Эх орны хоёрдугаар дайн, “Эх орны дайн” гэж нэрлэж байгаа Октябрийн хувьсгалын өмнөх ба дараа нь “германы дайн гэж нэрлэж ирэв. Зөвлөлтөд түүнийг “импералист дайн” гэдэг байжээ.
* * *
Улс орнуудын хооронд дайн үл ялих шалтгаанаар эхэлж байсан түүх бишгүй байдаг. Дайны тийм өчүүхэн тэнэг шалтгааны талаар бид одоо танилцуулж байна. Ер нь дайн өөрөө тэнэг үйлдэл учраас шалтгаануудыг тэнэг гэснийг уучилна биз дээ.
Тэнүүлч нохой
Нэгэн грек цэрэг Петриче хилийн застав дээр Болгарын хилийн зүг гүйж явсан тэнүүлч нохойг хөөж яваад болгар хилчинд 1925 онд алагдсан байв. Брогар хилчин түүнийг хил зөрчих гэж явна хэмээн үзэж л дээ. Дараагийн өдөр нь грекийн цэргийнхэн Болгарын хилийг заставыг бүгдийг нь устгасан байлаа. Хэрэв үндэстний лиг оролцоогүй бол бүрэн хэмжээний дайн гарах байжээ.
Хувин
Нэгэн домгоор, 1325 онд Болонийн нэгэн цэрэг оргохдоо өөрийн морийг усалдаг байсан царс модон хувингаа аваад Моденад ирсэн байв. Болонья хотынхон цэргийг буцаах биш харин хотын өмчийн хувинг эргүүлэн өгөхийг Модена хотынхноос шаардсан байна. Бардам моденачууд хувин өгөхгүй гэж татгалзсанаас хоёр хотын хооронд дайн гарлаа. Дайн 22 жил үргэлжлээд болоньичууд түүнд ялагджээ.
Бавгар хууз сахал
Венеци, Туркийн 1500 оны дайн удаан үргэлжлээгүй ч шалтаг нь өчүүхэн зүйл байв. Султан Венецийн элчээс дорнын ёс зүйг барихыг шаардан сахлаараа тангараг тавьсан байна. Элч нь тэр үеэр өөрийн захирагчийн найрсаг нөхөрсөг хандлагатайг туркуудад итгүүлэхээр хичээж байсан аж. Элч сахлаараа тангараг тавихад нь өөрийн хотод хүмүүс сахлаа ургуулдаггүй гэж хариулт өгсөн байна. “Тэгвэл Венеци чинь сармагчингуудын хот юм шив дээ!” гэж султан дуу алдав. Үүнийг дайн эхлэх шалтгаан гэж венцичууд үзсэн ба харин туркуудыг дийлээгүй гэдэг.
Өөр бусад “гэх мэтийн”...
Польштой холбооны гэрээг 1653 онд байгуулж байсан Шведын ван гэрээний төслийг харж байгаа түүний цол хэргэмүүдийг жагсаахдаа “гэх мэтийн” гэсэн үг хоёр дахин давтагдсан байхад Польшийн хааны цол хэргэм гурван удаа давтагдсаныг олж харав. Уур уцаартай дипломат захидлууд солилцсон нь 1655-1660 онуудын дайнаар төгслөө. Швед дайнд ялсан байна.
Чих
Англи Испани хоёр 1739-1742 онуудын хооронд дайтсан шалтаг нь чихээ огтлуулсан англи наймаачин Роберт Женкинс тасарсан эрхтнээ парламентад үзүүлсэн хэрэг явдал боллоо. Гавана хотод усан онгоцонд нь үзлэг хийж байсан испани офицер худалдаачны чихийг чавчаад хаясан байв. Карибийн газар нутгийн төлөө Испанитай дайтах шалтаг хайж байсан англичуудын хувьд огтлогдсон чих дайн эхлүүлэх хангалттай баримт болжээ. Дайнд хэн нэгэн нь ялж чадаагүй юм.
Хөлбөмбөг
Сальвадор, Гондурас хоёрын хооронд “хөлбөмбөгийн дайн” 1969 онд явагдлаа. Дэлхийн аваргын сонгон шалгаруулах тэмцээнд хоёр орны багууд гурван ч удаа тоглосон ба түүнд нь Сальвадор ялсан учир Гондурас дипломат харилцаагаа таслав. Сальвадорын арми Гондуст орж ирсэн ба зургаа хоногийн байлдаанд 6000 орчим хүний амь хохиров. Олон улсын оролцоо зүтгэлээр дайныг зогсоосон ч гэсэн ч тэдний хооронд энхийн гэрээ зөвхөн 1980 онд байгуулагджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР