Орхон голын сав газрын судалгааг хийжээ

Хуучирсан мэдээ: 2014.07.28-нд нийтлэгдсэн

Орхон голын сав газрын судалгааг хийжээ

Орхон аймгаас: Байгаль орчны чиглэлээр /2014.07.21-25/

1.Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, хяналт шалгалтын ажлын удирдамжаар 2014 оны 07 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, хууль бус түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байсан иргэн, ААН-ийн үйл ажиллагааг таслан зогсоож хуулийн дагуу шийдвэрлэж  ажиллалаа.


2.”Ногоон хөгжил Бидний ирээдүй“ цуврал нэвтрүүлгийг Тусгал-1 телевизээр  олон нийтэд хүргүүллээ. /07 дугаар сарын дугаарыг/


  3.Аймгийн Засаг даргын 2014 оны А/244 дугаар захирамжаар тогтоосон цэгт барилгын суурь шороо асгаж, нөхөн сэргээх ажлыг шинээр “СЭЦЭД” ХХК, “ХАРАА СҮМБЭР” ХХК, ”БУЛГАН АЗЗА” ХХК-тай  гэрээ байгуулж, хяналт тавин ажиллаж байна.


  4.Орхон голын сав газрын захиргаанаас ирсэн албан бичгийн дагуу 2011 оны усны тоо бүртгэлийн судалгааг гаргаж хүргүүлэв.


  5.2015 оны хаврын тарилтаар Сум дундын ойн ангийн мод үржүүлгийн газарт тарих шар хайс модны үрийн нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж 20 кг үрийг түүгээд байна.

Эх сурвалж: http://erdenet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж