Дундговийн уралдааны бүтэн цувааг танилцуулья

Хуучирсан мэдээ: 2014.07.28-нд нийтлэгдсэн

Дундговийн уралдааны бүтэн цувааг танилцуулья

Дундговь аймгийн баяр наадам долдугаар сарын 25, 26-ны өдөр боллоо.

Дундговь аймгийн Мандалговь хотноо "Их мандалын хурд-2014" төвийн бүсийн хурдан морины уралдаан гурван өдрийн турш үргэлжилж, өндөрлөлөө. Газар газрын шандаст 800 гаруй хурдан хүлэг монгол зургаа, эрлийз гурван насанд шандсаа сорилоо.

Дундговь аймгийн түүхэндээ зуны бүсийн уралдааныг дөрөв дэхээ өөрийн нутаг дэвсгэр дээр хүлээн авч байгаа нь энэ бөгөөд 1997 онд Зава дамдины 130 жилийн ой, 2002 онд аймгийнхаа 60 жилийн ой, 2012 онд говийн бүсийн даншиг, энэ онд төвийн бүсийн даншигийг тус тус хүлээн авч амжилттай сайхан зохион байгууллаа. Говь нутгийн болон Төв, Хэнтий, Говьсүмбэр, Дорнговь, Өвөрхангай, Өмнөговь аймгаас зорин ирсэн наадамчид Дундговийн дэвжээнд хурдан хурц морьдынхоо идийг үзэж, төрийн наадмын түрүү азарга, их нас болоод хэд хэдэн айргийн хүлэг тус даншигийг зорин очсон нь уралдааны чанар чансааг харуулав.

Азарга 80

1. Төв аймгийн Баянцагаан сумын ААУ Даваахүүгийн Баянбатын хонгор. Энэ хонгор азарга эх тал нь 1997 оны улсын наадамд түрүүлсэн Даваахүүгийн өндөр зул азарганы угшилтай бөгөөд эцэг нь Даваахүү манлайн хөх цавьдар азарга билээ. Хөх цавьдарын эцэг нь Цолмон, Цолмонгийн эцэг Данзаннямын ажнай хүрэн, Ажнай хүрний эцэг нь 1972 даага түрүүлсэн М.Тожилын зээрд, зээрдийн эцэг нь улсад хоёр айрагдсан М.Тожилын зээрд азарга билээ. Эдгээр азарганууд бүгд төрийн наадамд түрүүлж айрагдсан зартай түмэн эхүүд. Д.Баянтын хонгорын хувьд шүдлэндээ улсад долоолоод хязаалан үрээ АХ-ын 91 жилийн ойд аман хүзүүдээд давхар уяагаар Төвийн бүсийн даншигт түрүүлсэн. Энэ жил төрийн их баяр наадамдаа түрүүлж ХХ зууны их хүлэгчийг баярлуулсан. Азарган соёолон Дүнжингаравт айргийн араар хурдалж байсан.

2. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын ААУ Монхоодойн Жаргалсайханы хул алаг. Говийн бүсийн даншигт хоёр түрүүлсэн энэхүү хул алаг азарга өнгөрсөн жилийн улсын наадмаар 19-д хурдалсан. Өнгөрсөн жил Данзанравжаагийн 210 жилийн ойд түрүүлж аймагтаа олон түрүүлж айрагдсан хурдан хүлэг. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уяач Арсланбаатарын алаг азарганы төл. Энэ жил улсын их баяр наадамд долоолсон, хоёр жилийн өмнө яг энэ довон дээр бүсийн уралдаанд түрүүлж байлаа.

3. Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Батболдын Загдрагчаагийн хүрэн

4. Дундговь аймгийн Сайнцагаан сумын САУяач Ганзоригийн Мөнхбаатарын хээр.  Сүхбаатар аймгийн унаган энэ хурдан хүлэг соёолонгоосоо хойш орон нутагтаа гоц хурдан байгаа бөгөөд өнгөрсөн жил Дундговийн хаврын бүс, Дундговь аймгийн наадам, Дэлгэрцогт сумын 90 ойн уралдаануудад угсран түрүүлж байлаа. Энэ жил аймагтаа түрүүлсэн хурдан ажнай.

5. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн алдарт уяач Дагвын Цогтбаярын хүрэн. Монгол улсын хөдөлмөрийн баатар Цэндийн Дагвын хүү. Дагвын Цогтбаяр ийнхүү бүсийн уралдаанаас нэг түрүү, зургаан айраг авч монгол улсын алдарт уяачийн болзлыг хангаж байгаа юм. Түүнийг монгол түмэн гархин, буурал азарга хоёроор нь андахгүй билээ. Хүрэн азарга энэ жил Гурвансайхан сумын түүхт 90 жилийн ойд аман хүзүүдсэн.

6. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Бат-Очирын Цэрэнбалтавын бор. Бат-Очирын Цэндбаатар уяж сойж байгаа. Өнгөрсөн жил улсын баяр наадамд соёолон айрагдаж, Төв аймгийн 90 жил төвийн бүсийн даншигт аман хүзүүдсэн.

7. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат Мөнхбаатарын хамар цагаан хар

8. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Ноовын Отгонбатын хонгор. Өнгөрсөн жил Эрдэнэдалай сумынхаа түүхт 90 жилийн ойд түрүүлсэн. Бага наснаасаа олон түрүүлж айрагдсан. 2014 онд Хулд сумын баяр наадамд долоод хурдалсан.

9. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат ААУяач Баатаржавын Өнөрбаяны хул хээр. 2012 онд Сүхбаатар аймгийн 70 жилийн ой зүүн бүсийн даншигт айрагдсан.

10. Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат Цэдэвдоржийн хонгор. Төв аймгийн Баянцагаан сумын харьяат аймагтаа хоёр айрагдсан Чулуунбаатарын Гансумын хар азарга 12-т хурдалжээ.

Их нас 94

1. Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн алдарт уяач Доржжанцангийн Батхуягийн хүрэн. Дэрэнгийн малзүйч Гочоогийн унаган адуу. Хязааландаа Хулд сумандаа аман хүзүүдсэн. Соёолондоо Дэлгэрхангай уул, Хайрхан уулын тахилгад айрагдсан. Аймагтаа түрүүлж, Хулд, Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумдын түүхт ойнуудад угсран түрүүлсэн. Өвөрхангай аймагт болсон даншигт аман хүзүүдсэн. 2014 онд аймгийнхаа Мандалын хурд бүсийн уралдаанд түрүүлсэн. Дэлгэрхангай ууланд тавд хурдалж, Хулд сумандаа аман хүзүүдэж, аймагтаа аман хүзүүдсэн. Хэдхэн хоногийн өмнө Луус сумын 90 жилийн ойд хол түрүүлсэн.

2. Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн алдарт уяач "ИНЭЛ" ХК-ний Сосорын Мөнхбатын хүрэн. 2010 онд улсын баяр наадамд аравт хурдалсан. 2011 онд Дундговь аймгийн 70 жилийн ойд улсын манлай уяач Д.Эрдэнэчулуун уяж аман хүзүүдүүлсэн. 2012 оны говийн бүсийн даншигт 11-т давхисан. 2013 онд Их хурд-6 уралдаанд зургаалж, Завхан аймгийн 90 жилийн ой баруун бүсийн даншигт мөн зургаалсан. Дундговь аймагтаа аман хүзүүдэж, Сайхан-Овоо сумын 90 жилийн ойд гуравлаж, Дэлхийн адууны баяр Гиннсеийн уралдаанд бүсдээ аман хүзүүдсэн. 2014 онд Хулд сумын баяр наадамд гуравт хурдалж, төрийн наадамд дөрөвт хурдалсан. Аймгийнхаа довонд гуравдахиа аман хүзүүдэж байгаа нь энэ юм.

3. Дундговь аймгийн Луус сумын уугуул аймгийн алдарт уяач Сэрээгийн Шинэбаатарын хээр. Сүхбаатар аймгийн унаган. 2012 оны говийн бүсийн даншигт айрагдаж байсан. Энэ жил төрийн наадамд нүүрлэж уралдсаар долоод орсон. Дүнжингаравын хурд-2014 бүсийн уралдаанд тавд хурдалсан. Сэрээгийн Шинэбаатар мөн л хээр морь нь бүсийн уралдаанд гурав айрагдаж, од хээр үрээ нь төрийн наадамд нэг түрүүлж нэг айрагдан, бүсийн уралдаан мөн нэг түрүүлж нэг айрагдаад байгаа юм. Одоо улс бүсийн уралдаанаас нэг айраг авахад л улсын алдарт уяач цолны болзлыг хангаж байгаа юм.

4. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат Дашзэвэгийн Алтансүхийн хул. Энэ жил аймгийнхаа баяр наадамд айрагдсан. Нэрт уяач Дашзэвэгийн хүү.

5. Хэнтийн аймгийн Галшар сумын уяач Аюурын Амарбатын хул.  Энэ жилийн төрийн их баяр наадмын түмэн эх Дундговийн довноо тавд хурдаллаа. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Гонгоржавын унаган адуу. Өнгөрсөн жил Дарьганга сумандаа түрүүлээд аймгийнхаа баяр наадамд аман хүзүүдсэн. Монгол улсын тод манлай уяач Мөнхбатаагийн хүү Цэрэнжав уяа сойлгыг тааруулсан.

6. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харьяат аймгийн алдарт уяач Дагвын Сайнбаярын шарга. Өнгөрсөн жил аймагтаа айрагдаж, Гиннесийн бүсэд айрагдсан. Энэ жил Баянжаргалангийн зүүн бүсэд айрагдаж, Говьсүмбэр айрагт түрүүлж, Цагаандэлгэр сумынхаа ойд түрүүлсэн

7. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат аймгийн алдарт уяач Батаагийн Оюунбатын ухаа. Дэлгэрхангайн нэрт хурдан хүлэг. Орон нутагтаа маш олон түрүүлж айрагдсан. Дэлгэрхангай уулын тахилга, аймгийнхаа бүс, сумынхаа наадмын түрүү айрагтай.

8. Дундговь аймгийн Хулд сумын харьяат Цэвэг-Очирын Ганхүрэлийн хул. Луусын Нацагдоржийн Ганбаатарын саарлын төл, С.Гомбо-Очирын адууны гаралтай. Соёолондоо Хулд сумандаа тавд хурдалсан. Өнгөрсөн жил Луус суманд хол түрүүлж, хоёр бэсрэг наадамд түрүүлсэн. 2014 онд Хулд сумандаа дөрөвт, аймагтаа түрүүлж, Луус сумын 90 жилийн ойд гуравт хурдалсан.

9. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Самданжигмэдийн хул. Энэ жил Дундговийн Говь-Угтаал сумын ойд айрагдсан.

10. Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат сумын алдарт уяач Адъяагийн Цогбадрахын хүрэн. Дундговийн баруун талд нэрд  гарсан хурдан хүлэг. Цогт-Овоо, Дэлгэрхангай, Өлзийтөд түрүүлж, Хулдад хоёр аман хүзүүдэж, Луус, Сайнцагаан сумнаа аймгийнхаа бүсэд айрагдаж байсан. Энэ жил Өлзийт сумынхаа ойд аман хүзүүдсэн.

11. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн алдарт уяач Хаянхорвоогийн Доржсүрэнгийн хул. Өнгөрсөн жил Эрдэнэдалайн 90 жилд түрүүлээд Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумдын 90 жилийн ойд айрагдаж, Өвөрхангайн даншигт гуравт хурдалж улмаар 2013 оны Дундговь аймгийн шилдэг 9 их насны наймдугаарт эрэмблэгдсэн. Энэ жил Өвөрхангай аймагт болсон хаврын бүсийн уралдаанд айргийн тавд хурдалсан. Өөрийн унаган адуу бөгөөд дээд талаараа МУАУ С.Гомбо-Очирын адууны угшилтай. Дундговийн мандалын хурд бүсийн уралдаанд айрагдсан.

12. Төв аймгийн Борнуур сумын харьяат Ганхуягийн бор

13. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Намсрайжавын Зоригтын хул.  Архустын Жамьяансүрэн уясан. Энэ жил Архустдаа түрүүлсэн. Төв аймгийн 90 жилийн ойгоор хөтөлж уралдаж байсан. Улсын их баяр наадамд 9-д хурдалсан.

14. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат монгол улсын тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хээр.

15. Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат аймгийн алдарт уяач Нэргүйн Амарбаясгалангийн хул. Б.Наранхүүгийн хээр их нас 16-д хурдалжээ.

Соёолон 76

1. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, Тэнүүн говийн хурд галын ААУ Адъяагийн Мөнхбаярын загал. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Борын Дондогийн унаган адуу. Өнгөрсөн жил Өлзийт суманд түрүүлээд давхар уяагаар Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумдын 90 жилийн ойд түрүүлсэн.  Морины их шүтээний наадамд гарч уралдсаар 12-т хурдалсан. 2014 он гараад Мандалын хурдад тэргүүн хонгорын ард ирж аман хүзүүдсэн, Баянжаргалангийн бүсийн уралдаанд зургаалсан. Дэмчигцоодолын Эрдэнэбулган алдарт уясан. Д.Эрдэнэбулган ийнхүү улсын зэрэглэлтэй бүсийн наадамд шүдлэн, хязаалан, соёолонг тус бүр хоёр удаа түрүүлгээд байна.

2. Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Зоригтбаатарын хүрэн.

3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Наранцэцэгийн Амгалангийн хонгор халзан. Дорноговь аймгийн унаган адуу, Наранцэцэгийн Алдаржаргал уясан. Хязааландаа Өмнөговь аймгийн баяр наадамд айрагдсан. Хулд сумын баяр наадамд хязаалан, соёолон айрагдсан. Энэ жил улсын их баяр наадамд долоод хурдалсан.

4. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат аймгийн алдарт уяач, Сайхан-Овоо сумын засаг дарга Самбадоржийн Амарсанаагийн хонгор. С.Амарсанаа уяач сүүлийн жилүүдэд аймгийнхаа дэвжээнээс олон айраг түрүү аваад байгаа бөгөөд алаг их нас, хар азарга, бор даага нь айрагдаж түрүүлж байлаа.

5. Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат ҮХААЯ-ны дэд сайд Цэвэгжавын Тувааны халтар.

Үргэлжлэлийг http://tod.hiimori.mn-с үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж