Насанд хүрээгүй хүүхдүүдтэй нийлж, хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, борлуулсан гэх хэрэгт сэжиглэгдэн, шүүгдэж буй Г.Сарангэрэл нарын таван хүний хэргийг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болж байна. Шүүх хурал 13.00 цагийн орчимд эхэлсэн юм.
Энэхүү хэргийг шүүх хурал өмнө хоёр удаа товлогдсон ч өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцаагүй, шүүгчээс өмгөөлөгчид татгалзсан гэх шалтгаанаар хойшлогдсон юм. Мөн энэхүү хэргийн таван шүүгдэгчийг шүүхийн шийдвэрт нөлөөлж болзошгүй гэж үзэн цагдан хориод байсан юм.
Д.ЖАРГАЛ