БНАСАУ-ын уран хатгамалч Чэ Жон Сүн-ний уран бүтээлийн бие даасан хатгамлын үзэсгэлэн Blue Moon арт галерейд ирэх сараас гарах болжээ. Тодруулбал, тэрээр ирэх наймдугаар сарын 1-нд үзэсгэлэнгээ нээх юм байна.
Үзэсгэлэнд монгол орны байгаль, ан амьтан аж ахуйг харуулсан 20 орчим бүтээл тавигдах аж. Мөн хойд солонгосын соёл, ахуйг тольдох бүтээл ч дэлгэгдэх гэнэ. БНАСАУ-ын уран хатгамалчдын бүтээл нь нарийн ур орсон уран зураг шиг байдгаараа онцлогтой.
Г.НАРАН