Элэгний вирусын шинжилгээг төлбөргүй хийж байна

Хуучирсан мэдээ: 2014.07.28-нд нийтлэгдсэн

Элэгний вирусын шинжилгээг төлбөргүй хийж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвд өнөөдөр 10.00 цагаас эхэлж иргэдэд элэгний вирусын шинжилгээг үнэ төлбөргүйгээр хийж байгаа аж. Шинжилгээг 17.00 цаг хүртэл хийх юм байна.

Дээрх арга хэмжээг “Оном сан” төрийн бус байгууллага, Анагаахын шинжлэх ухааны их сургууль хамтран зохион байгуулж байгаа аж. Хэрвээ та шинжилгээг өгөх бол 17.00 цагаас өмнө амжиж очоорой, тухайн төвд очоод та анкет бөглөн шинжилгээ хийлгэх юм байна.

Г.НАРАН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж