Арилжааны банкуудаар зарагдаж байгаа ам.долларын ханш 1867 төгрөгтэй тэнцлээ. Харин төв банкны хаалтын ханш нь 1856 төгрөг байна. Ам.долларын ханш өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаад Монголбанкны зүгээс ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна хэмээн шүүмжлэлтэй хандаж буйгаа МҮХАҮТ-аас мэдэгдээд байгаа. Өнгөрсөн баасан гаригт 1862 төгрөг байсан долларын ханш гурван өдрийн дотор ийнхүү таван төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин Хятадын юань 302 төгрөг, 50 мөнгөтэй тэнцэв. Ирэх сард хичээлийн шинэ жил эхлэх үеэр долларын ханш улам өсч магадгүй байна. Хэдийгээр төсөвт 1384 төгрөгт долларын ханшийг барина гэж Эдийн засгийн хөгжлийн яам тооцсон ч энэ оны эцсээр доллар 2000 төгрөг давж болзошгүй байгааг, төв банк арга яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг эдийн засагчдын зүгээс сануулсаар байгаа билээ.
Н.ГЭРЭЛ