Азын сугалааг хамаатанд нь шилжүүлье гэв

Хуучирсан мэдээ: 2014.07.28-нд нийтлэгдсэн

Азын сугалааг хамаатанд нь шилжүүлье гэв

Засгийн газрын харьяа 11-11 төвд одоогоор 40 орчим иргэн хандаад байна.

Тэдний нэг болох №1407286529 дугаарын зочин “Буянт-Ухаа 1” орон сууцны азтануудыг байранд нь оруулж, мөн урьдчилгаа 30 хувиа төлж чадахгүй байгаа азтаны сугалааг хамаатанд нь шилжүүлэх боломжоор хангахыг хүсчээ. Энэ тухай тэрээр “Буянт ухаа 1” хорооллын ипотекын зээлийн асуудлыг хурдан шийдэж айлуудаа байранд нь оруулаач ээ. Бас сугалааны эрх хожсон ч урьдчилгаа төлөх чадваргүй иргэдийг өөрсдынх нь хүсэлтээр хамаатан саданд нь эрхийг нь шилжүүлж болох боломжийг нь нээж өгмөөр байна” гэсэн байна. Мөн төсөл нь үйлдвэржилтийг дэмжих төсөлд шалгарсан хэдий ч санхүүжилт шийдэгдэхгүй байгаа тул яаравчлахыг хүсчээ. Түүнчлэн татварын газрынхныг журмаа эргэж харахгүй бол аж ахуйн нэгжүүд өрөнд орж байгааг иргэн хэлжээ. Эдгээр санал хүсэлтийг багцаллаа.

№1407283504 СХД 26-р хороо Мандал овоогийн 47 тоотод оршин суугч. Манайх газрын бичгээ авах гэтэл дэргэд бууж ирсэн айлд хэсгийн байцаагч маань 47 дугаарын хашааг хаяглаад өгчихсөн байна. Үүнээс болж манайх газраа эзэмших, гэрчилгээгээ гаргуулж авах боломжгүй болчихоод байна.

№1407283763 Чингис бондын санхүүжилтээр олгогдох 888 төслийн зээлд шалгарсан компаниуд арилжааны банкуудаас санхүүжилтээ авч чадахгүй байна. Манай компани био бордоо үйлдвэрлэдэг. Манай компани хийсэн зүйлтэй, үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн маань эрэлт ихтэй компани. Ерөнхий сайдын туслах Цоггэрэл манай үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байсан. Төсөл шалгарснаас хойш Хаан банкнаас төслийн санхүүжилтээ авахаар 5 сар хөөцөлдөж байгаа ч тус банк нь зээлээ олгох сонирхолгүй байна. Манай үйлдвэрийн хувьд үйл ажиллагаа жигдэрсэн, барьцаа хөрөнгө болоод арилжааны банкны тавьж байгаа бусад шаардлагад бүрэн нийцэж байгаа. Засгийн газраас үүнд онцгой анхаарч санхүүжилтээ олгоход шийдтэй арга хэмжээ авч өгнө үү?

№1407282310 Үйл ажиллагаа явуулаагүй манай компани х тайлантай 2009 оноос хойш явж байна. Гэтэл хуучин 1,700 сая байсан татварыг 4 сая төгрөг болгочихсон. Үүнээс болж үйл ажиллагаа явуулдаггүй компаниуд өрөнд орж дуусч байна. Энэ шинэчилж гаргасан журмаа эргэн харах хэрэгтэй байна. Маш их гомдолтой байна.

№1407283113 Баянгол дүүргийн цахилгаан түгээх сүлжээнд гомдолтой байна. Хөдөө яваад иртэл цахилгаан тасдсанаас хөргөгчинд байсан бүх юм муудчихсан байна. Өнөө өглөө тогны мөнгөө тушаасан ч ирж цахилгаанаа залгаж өгөхгүй байна. 362295, 362761, 70047004 дугаарууд руу залгаад огт утсаа авахгүй байна. Цахилгаан түгээх сүлжээний ажлын хариуцлага маш муу байна.

Санал №1407280833 Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн хэв журмын цагдаагийн газарт өчигдөр орой Баянмонгол хорооллын 407-р байрны 26 тоотод "Гэр бүлийн маргаан болоод байна" гэсэн дуудлага хүн өгсөн байсан. Ямар хүн өгснийг бид мэдэхгүй байгаа. Гэртээ унтаж байсан бидэн дээр цагдаа ирээд нөхрийг маань авч яваад замын цагдаа дээр аваачиж үлээлгээд "Зүгээр байна, 5000 төгрөг өгөөд иргэний үнэмлэхээ ав" гээд 5000 төгрөг аваад буцаагаад явуулсан байна. Дуудлагаар ирсэн цагдаа нарын дугаар 88076312 91440218. Асуудлыг тодруулахаар залгахад цагдаа нь утсаа авангуутаа "Би чамаас мөнгө аваагүй шүү" гээд утсаа тасдаад байх юм. Гомдолтой байна, шалгаж өгнө үү?

№1407284300 Замын-Үүдийн автозамын цагдаа нар хүний эрхэнд халдаж байна. Хилээр Замын-Үүдэд орж ирээд замын хажуугийн карманд ачаатай машинаа тавиад явж аяга цай уучаад буцаад иртэл цагдаа нар нь ирээд 3 дугуйны хийг нь гаргаад орхичихсон байна. Цагдаа нар ийм байдлаар ажлаа хийж болдог юм уу? Үүнийг шалгаж өгнө үү? Гомдолтой байна. …

№1407281773 Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Тахилтад орсон борооноор 6 айлын дундах шийт шатаад 40 гаруй айл тог цахилгаангүй 2 хонож байна. 70047004 дугаарт залгаад утсаа авахгүй байна. Асуудлыг шалгаж яаралтай шийдэж өгнө үү? гэжээ.

Г.НАРАН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж