
Үүнээс гурав хоногийн өмнө болсон парламентын сонгуулийн дүн будилаантай болсон гэж үзсэн улс төрийн хүчнүүдийн зохион байгуулсан сонгогчдын цуглаан даамжран, үймээн болсон. Таван эрдэнэт хүний амь үрэгдэж, 700 гаруй хүн баривчлагдан саатуулагдаж, МАХН-ын байр, тэнд түрээсээр ажиллаж байсан байгууллага, аж ахуйн нэгж, Уран зургийн галерей, Морин хуурын чуулга зэрэг олон байгууллагын өмч хөрөнгө сүйдсэн. Саатуулагдсан 700 хүнээс 200 гаруй нь шүүхээс ял сонссон. Гэхдээ ял сонссон хүмүүсийн гэм буруутайг шүүх хангалттай нотлоогүй гэж дийлэнх олонх үздэг. Монголчуудын хоёр жилийн турш хангалттай уншиж, сонссон эдгээр өгүүлбэрийг дахин нуршин бичихээс өөр арга байсангүй. Яагаад гэвэл хэвлэл бол хойч үедээ үлдэх түүхийн хуудас юм.
Энэ өдрийн үйл явц, үр нөлөөг олон хүн өөр өөрийн байр сууриас харж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч өөр өөрийн өнцгөөр үнэлж, дүгнэсээр байгаа. Гэмгүй хүмүүсийн амь эрсэдсэн, олон хүн шийтгүүлж амьдрал нь орвонгоороо эргэсэн, эд материалын хохирол амссан, шударга бус сонгууль болсныг нотолсон гээд энэ хэргийн эргэн тойронд эцэс төгсгөлгүй ярих олон сэдэв бий. Энэ үйл явдлыг нам хүчин, улстөрчид юу ч гэж өөрсдийн эрх ашигт нийцүүлэн тайлбарласан эндээс харагдах цорын ганц үнэн бол монголчуудын дийлэнхийн үгээгүй ядуу амьдрал, үүнээс үүдсэн бухимдал. Хэрэв бүх зүйл байх ёстой байрандаа байсан бол хэн ч турхираад МАХН-ын байрыг шатаах гэж очих хүн байхгүй.
Энэ өдрөөс үүдэн бидэнд олон гай нүүрлэсэн. Гэхдээ хамгийн гол нь монголчуудын цээжний гүнд хадгалаастай байсан айдсыг сэрээсэн. Нийгмийн өөр тогтолцоотой байсан 1990 оноос өмнө төр, түүнийг төлөөлөгч МАХН-ын өөдөөс дуугарч болдоггүй, үзэл бодлоо шууд илэрхийлж чаддаггүй, тухайн нийгмийг магтан дуулаагүй бол эвлэлдэн нэгдэж болдоггүй, хувиараа хөдөлмөр эрхэлж мөнгөө олж баяжиж болдоггүй, энэ олон болдоггүй хориог зөрчвөл эрх чөлөөгөө хасуулж хаа нэгтээ цөлөгдөх, эсвэл шоронд ял эдэлж, насаараа хар дансанд бүртгэлтэй эсэргүү болдог байлаа. Энэ олон болдоггүй хориог ерөнхийдөө “нийгмийн айдас” хэмээн тодорхойлдог байв.
1990 оноос хойш Монголын нийгмийн тогтолцоо тоталитар дэглэмээс ардчилсан тогтолцоонд шилжин, шинэ Үндсэн хуульд зааснаар монголчууд эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөг эдэлж эхэлсэн. Хүний үндсэн эдгээр эрхчөлөөг эдэлж эхэлснээр монголчуудад өмнө байсан “айдас” аажмаар арилж эхэлсэн. Энэ “айдас”-ыг огт мэддэггүй шинэ үе өсч бойжсон. Харин долдугаар сарын 1-ний хэрэг явдал оюун ухаанаасаа “айдас”-аа бүрэн арчиж чадаагүй байсан хижээл болоод ахмад настнуудын “айдас”-ыг сэрээсэн бол үүнийг огт мэдэхгүй залуу үед “айдас”-ыг шинээр суулгаж өгснөөрөө хамгийн хор хөнөөлтэй юм. “Айдас”-аар дамжуулан төрийн төмөр нүүрийг мэдэрсэн залуу үе хүний зөнгөөрөө төрийн эсрэг дуугарч чадахаа больж байна. Гэтэл төр гэдэг маань бидний хармаанаас татвар нэрээр татаж хураасан мөнгөөр бидэнд үйлчлэхээр сонголтоо хийсэн хүмүүс төдий шүү дээ.
Долдугаар сарын 1-ний хэргээр ял сонссон хүмүүсийн хэргийг шүүсэн шүүгчид хүртэл хүний үзэл бодлыг нухчин дарах оролдлого хийж, үзэл бодлоор нь ялласан гэж ойлгогдохоор зүйлс УИХ-аас зохион байгуулсан нээлттэй сонсголын үеэр яригдаж байсан. Хажуу дахь хүнээсээс өөрөөр бодож, өөрөөр харсныхаа төлөө шийтгэл хүлээдэг тэр “айдас”-т цаг үе ардчиллын замаар хорин жил замнасан Монголд давтагдаж байгаа нь эмгэнэлтэй. “Хар өдрийг” дурсч байгаа энэ өдөр “айдас”-ыг Монголын хөрсөнд дахин соёолуулахгүйн төлөө монгол хүн бүр бүхий л мэдрэмжээрээ тэмцээсэй гэж хүсч байна.
Д.НАРАНТУЯА
kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk 2010-07-01 124.158.90.25
Ene bol zovhon ehlel shuu deezashid 2013 2017 ond yu bolno geech AKA-r zevseglesen irgenii dain bolno
Зочин 2010-07-01 202.180.218.216
нараа авгай бас бөөлжис долоогоодбайна
зочин 2010-07-01 202.180.218.216
ЭНЭ НИЙГМИЙН БИЙ БОЛГОСОН АЙДАС ХҮНДҮРСТЭЙ ӨӨРИЙН ОЮУН УХААНХҮН АРДАА ХАЙРЛАХ СЭТГЭЛГҮЙ УСАН ТЭНЭГТУЙЛШИРСАН УЛАНГАССАН РОБОТ ЗАНДАЛЧИД ХАР ХОРОН САНААТНЫ ГАР ХӨЛ БОЛЖСАЙН САЙХАН БҮХНИЙГ ЯАЖ УСТГАДАГИЙГ ХАРУУЛАВӨДӨӨН ХАТГАГЧ ТУРХИРАГЧДЫГ ЯЛЛАХ ЁСТОЙ
Зочин 2010-07-01 202.170.81.26
өө айлгүй яахав хадны мангаанууд төрийн өндөрлөгт сууж байхад
Зочин 2010-07-01 182.160.10.47
7 ñàðûí 1 íû ¿éìýýíèé áóðóóòàíã õàéãààä õýðýãã¿é áèç äýý Òàéâàí æàãñààë áîëñîí áîë õ¿íèé àìü ¿ðýãäýõã¿é ë áàéñàí Äààí ÷ ãàëäàí øàòààõ òîíîí äýýðýìäýõ ãýõ ìýò ãýìò õýðã¿¿ä õèéãäñýí ø¿¿ äýý ìîíãîë÷óóä áèä á¿ãä ¿¿íèéã õàðñàí 5 ìîíãîë õ¿íèé àìü íàñ ¿ðýãäñýí òýäãýýð õ¿ì¿¿ñèéã öàãäàà íàð áóóäàæ àëñàí ãýäýã íü òîãòîîãä÷èõñîí ºðøººëèéí õóóëü ãàðààä öàãäàà íàð íü ºðøººãä÷èõñºí Èéì ë þì áîëñîí Ìîíãîëûí òºð ýñâýë óëñ òºð÷èä óó÷ëàë ãóéõ íü öàã õóãàöààíû àñóóäàë õàðèí ýíý õýðýã ÿâäàëààð óëñ òºð õèéæ àøèã îëîõ ãýñýí õºãèéí þìíóóäààñ áîëãîîìæëîõ ¸ñòîé
irgen 2010-07-01 202.179.1.163
mongol ardiin huvisgalt nam odoo bolivol taarna hotsrogdson heden komunist ugvun yugaa medehgui dagan bayssan heden teneg zaluus hor nairuulj hun alj daramtalj songuuli budilaantuulahaa bolimoor yum ymarvaa zuiliin hariu hezeed irdeg ta nar hariutslagaa huleej l taarna sh de ydaj ur huuhdee bodomoor yum enhbayriin huuhed nymdorjiin huuhed ur udam gej heleheese ichdeg bolno doo odoo ch barag ichij bgaa baih
Зочин 2010-07-01 116.112.152.214
Сэтгэгдэл энд бичсэн хүмүүс нийгмийн үзэгдлийн мөн чанарыг огт ойлгохгүй байгаа нь харагдаж байна Энэ юу вэ гэсэн үг вэ гэвэл монголын ард түмэн асар их материаллаг болон оюуны талаараа үнэхээр хоосорчээ Шудрага ёс хүний эрхийн талаар ч юу ч ойлгохгүй төр улсын үүрэг мөн чанарыг ч ойлгоогүй хүмүүс их байна Төрийг бид нар бурханчилан бидэнд өглөг өгч байх юм шиг бодож байна Төрийнхөн нь ихэс дээдэс хаад гэж өөрсдийгөө мөнх юм шиг санаж байна Ийм ард түмэн аж амьдрал эрх чөлөөгөө бататгаж чадах юм болов уу Мэргэжлийн улс төрчид алга хуурмаг сэхээтэн хөдөөнөөс амьдрал ахйж ирсэн хотынхон гадаадынхыг шүтсэн төрийнхөнтэй болжээ хувиа хичээх өөрийн эрх ашиг нэгдүгээрт улс орон ард түмэн тэд нарт байхгүй мөнгө хаанаас олдоно тэнд амьдарл бахйна гэж үзэж байна Жинхэнэ ялзарсан нүүдэлчид болжээ Ямар ч бүтээлч үйл ажиллагаа алг даа Та бүхэнтэй юу ч хэлэлцэх утга алга
. 2010-07-01 202.131.226.98
Энд хамгийн том уучилж болшгїй алдаа нь ЇНДСЭН ХУУЛИАР олгогдсон ХЇНИЙ хамгийн том эрх болох АМЬД ЯВАХ эрхийг ТЄР барьж яваа хэсэг бїлэг ЭТГЭЭД уландаа гишгэсэнд л байгаа юм Тиймээс Монгол ТЄР-ийг биш тэр ТЄР барьж яваа хэдэн малыг хараан зїхэж зохих шанг нь хїртээх хэрэгтэй Нэгэнт їймээн тарьсан хїмїїс нь шийтгэлээ амссан юм бол одоо тэр їймээнийг далимдуулан ХЇНИЙ АМИАР ТОГЛОСОН тєрийн ажилтнууд хариуцлагаа хїлээх ЁСТОЙ Энд СБАЯР хамгийн том їїрэг гїйцэтгэсэн нь тїмний нїднээ ИЛТ Бас тэр їед ЕРЄНХИЙЛЄГЧ байсан Балин хамарт хариуцлагаас мултрах ёсгїй
. 2010-07-01 202.131.226.98
Энд хамгийн том уучилж болшгїй алдаа нь ЇНДСЭН ХУУЛИАР олгогдсон ХЇНИЙ хамгийн том эрх болох АМЬД ЯВАХ эрхийг ТЄР барьж яваа хэсэг бїлэг ЭТГЭЭД уландаа гишгэсэнд л байгаа юм Тиймээс Монгол ТЄР-ийг биш тэр ТЄР барьж яваа хэдэн малыг хараан зїхэж зохих шанг нь хїртээх хэрэгтэй Нэгэнт їймээн тарьсан хїмїїс нь шийтгэлээ амссан юм бол одоо тэр їймээнийг далимдуулан ХЇНИЙ АМИАР ТОГЛОСОН тєрийн ажилтнууд хариуцлагаа хїлээх ЁСТОЙ Энд СБАЯР хамгийн том їїрэг гїйцэтгэсэн нь тїмний нїднээ ИЛТ Бас тэр їед ЕРЄНХИЙЛЄГЧ байсан Балин хамарт хариуцлагаас мултрах ёсгїй
Зочин 2010-07-01 203.169.50.100
tui mai
Зочин 2010-07-01 119.40.102.24
Gargahgvi gej suudaltaigaa zuursan hvmvvs 5 hvn alab
Дулмаа 2010-07-01 202.179.11.194
Төрд гарах гэсэн МАГНАЙ мэтийн цөөн хүмүүсийн нөлөө 5 хүний алтан амиар л дууссан шүүдээ
Зочин 2010-07-01 182.160.46.215
та нар битгий хэнд хэрэгүй юм сэргэгээд байгаач өөрсдөө ингэж ард түмний өстөй хөнзөнтой мэдээгээр булж байж дахиад үймээн гарвал та нар зогсоохуу арай нэг тал руугаа туйлширч байгаа юм бишүү уг сэтгүүлч нар төвийг барьсануян хатан хүмүүс байдаг гэж бодож байсан юм сан
enhbat 2010-07-01 203.169.53.51
enhbat batzandan magnai naraas hunii ami mas ed hurungiin hohirloo nehemjileh temtsel urnuulie
www.Freecall.mn 2010-07-01 202.170.67.217
Hizgaargui yarih erh chelee
Зочин 2010-07-01 202.179.10.86
OO tiim uu tegvel OY Utolgoi 5 tolgoigoo boliyo Mikronuudaa nemegduuleed tedneer tejeelgey baiz
Зочин 2010-07-01 202.179.10.86
Elbegdorjiin hiisen hereg sh de 6 sariin 30 nd TV -r yu gej medegdlee bugd l harsan uzsen biz de
95128870 2010-07-01 180.235.175.65
Hulbumbugiin DAShT-2010 iin Greece Spain Mexico Japan Korea Brasil Argentina Germany Italy Ghana Portugal France Cameroon England Netherlands-iin undesnii shigsheen umsgul Croatia Russia-iin umsguluud bolon World CUP-iin JABULANI alban yosnii bumbug hudaldaalj baina UTAS 95128870 96018288
Зочин 2010-07-01 202.131.235.194
ter neg tsereg mereg yarisan batsaan chi teseregt yavlaa geed yuu surahiin ulsdaa yamar huvi nemer oruultsiin6 ternii orond naad micronii jolooch nar chin ulsdaa tatvaraa uguud erguu tsagdaa tsereg huchniihniig chin tejeeltsej bgaa yum shuu
zochin 2010-07-01 202.179.10.86
Elbegdorj Jargalsaihan Zandan Magnai Enhbat nart ULSIIN BAATAR tsol olgoyo Odoo barisan bairiig dahin shataagaad orond ni deerh hediig hoshoog bosgoyo
Зочин 2010-07-01 140.112.232.188
Тэр олон ярайгаад суучихсан харцуул юу вэ Микроны кондуктор жолоочид уу Ингэж дэмий суухын оронд цэрэгт яв Эсвэл явж төмөр зам барь Эсвэл барилга дээр оч Бүтээн байгуулалтад оролц гэгч гуайд
энэ хүмүүс ийм болоход төр засгийн бодлого буруутай Ядуурал ажилгүйдэл хэт газар авснаас үүдсэн нийгмийэ хямрал Иргэдээ бодоогүй төр өнөөдөр төр барих эрх байхгүй
Зочин 2010-07-01 202.131.235.114
Тэр Айдас ард түмэнд биш а******н Ху намын удирдлагуудад л байх ёстой
taivan 2010-07-01 202.170.81.162
neg l zuil oilgoxgui yum xu namiin bairand gal tavij tsgadaa nariig uzuurtei tumur xashaagaar sulbej alaxad belen xertsgii xumuus odoo tegeed ardiin baatar bolj bnu garaad bgaa aimshigt xereguudiig iimerxuu xumuus xiij l bgaa sh de
Цэрэгт явсан уу 2010-07-01 83.3.155.97
Тэр олон ярайгаад суучихсан харцуул юу вэ Микроны кондуктор жолоочид уу Ингэж дэмий суухын оронд цэрэгт яв Эсвэл явж төмөр зам барь Эсвэл барилга дээр оч Бүтээн байгуулалтад оролц мөн үү
Цэрэгт явсан уу? 2010-07-01 83.3.155.97
Тэр олон ярайгаад суучихсан харцуул юу вэ Микроны кондуктор жолоочид уу Ингэж дэмий суухын оронд цэрэгт яв Эсвэл явж төмөр зам барь Эсвэл барилга дээр оч Бүтээн байгуулалтад оролц
Цэрэгт явсан уу? 2010-07-01 83.3.155.97
Тэр олон ярайгаад суучихсан харцуул юу вэ Микроны кондуктор жолоочид уу Ингэж дэмий суухын оронд цэрэгт яв Эсвэл явж төмөр зам барь Эсвэл барилга дээр оч Бүтээн байгуулалтад оролц
Цэрэгт явсан уу? 2010-07-01 83.3.155.97
Тэр олон ярайгаад суучихсан харцуул юу вэ Микроны кондуктор жолоочид уу Ингэж дэмий суухын оронд цэрэгт яв Эсвэл явж төмөр зам барь Эсвэл барилга дээр оч Бүтээн байгуулалтад оролц
ЗОЧИН 2010-07-01 202.131.230.114
Ард түмнийхээ өмнөөс б** шагайна гэдэг яагаад ч байж болохгүй Үнэхээр аймшигтай
зочин 2010-07-01 202.70.45.138
Элбэгдоржийн хийсэн ажил гэдэг нь хэнд ч тодорхой шүү дээ
Зочин 2010-07-01 133.34.31.99
Ter barivchlagdsan uimeend oroltsson humuusiin heden huvi ni songuuli ogson yum bol doo