Жон Керригийн мэндчилгээ

Хуучирсан мэдээ: 2014.07.28-нд нийтлэгдсэн

Жон Керригийн мэндчилгээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан төрийн өндөрлөгүүд, сайд нарт гадаадын улс орноос олон тооны мэндчилгээ, баярын цахилгаан ирдэг. Тэгвэл энэ жил АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Гадаад харилцааны сайд Л.Болдод мэндчилгээ илгээгээд зогсохгүй Монголын нийт ард түмэнд хандсан мэдэгдэл гаргаж, Төрийн департаментынхаа вэб сайтад байрлуулжээ.

Бас энэ мэдэгдлийг нь НАТО-гийн нарийн бичгийн дарга олж үзэн, Монголын Гадаад харилцааны сайд руу хамтдаа авахуулсан зурагтай твитертээ оруулсан байсан нь яах аргагүй содон харагдаж байв. Нөгөөтэйгээр, жижиг гэлтгүй энэ үйл явдал хоёр их хөршийн дунд хавчуулагдсан манай улсын хувьд гадаад бодлого ямар хол явсны нэг жишээ гэж үзэж болох юм.

Хэвлэлийн мэдэгдэл:

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри

Вашингтон, 2014-7-11

Миний бие Ерөнхийлөгч Обама болон Америкийн Нэгдсэн Улсын ард түмний нэрийн өмнөөс Долдугаар сарын 11-ний энэ өдөр Үндэсний баяраа тэмдэглэж буй Монголын ард түмэн та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсэн мэндчилж байна.

Монгол бол өөр өөр өв соёл, нийтлэгийн өвөрмөц нэгэн шигтгээ төдийгүй ардчилсан шилжилт хийж буй улс орнуудын үлгэж жишээ загвар юм.

Монгол Улс ардчиллын төлөөх түүхэн шийдвэрээ дагасан өнгөрсөн 24 жилд Монголын ард түмэн олон талт,  хуульт ёсыг дээдэлсэн шинэ нийгэм байгуулах үйлсдээ гайхалтай амжилт олж аливаа улс орон бүрийг хүчирхэгжүүлдэг язгуур эрх, эрх чөлөөний төлөө тууштай зогсож ирсэн билээ.

Эдгээр нийтлэг үнэт зүйлсийг шингээн авснаараа Монгол Улс тогтвортой, үнэнч хамтрагчийн тод томруун дүр болсон юм. Бидний хамтын үнэт зүйлс, нийтлэг ашиг сонирхол маань манай хоёр улсын Засгийн газар, ард түмнүүдийг цаашид ч ойртон нягтруулах болно.

Ирж буй жилүүдэд бидний түншлэл улам бүр бэхжин хөгжинө гэдэгт АНУ итгэж байна гэжээ.

Г.БОЛОР


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж