Хөгжлийн банк 200 сая долларын зээл авна

Хуучирсан мэдээ: 2014.07.28-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банк 200 сая долларын зээл авна

Монгол  Улсын Засгийн газар баталгаа гаргаж Хөгжлийн банк  200 сая ам.долларын хөрөнгө босгохоор шийдвэрлэсэн гэх мэдээлэл байна. Арилжааны дансны бүртгэл хөтлөгчөөр “Credit Suisse” банк ажиллах юм байна. Энэхүү арилжааг гурав хувааж хийхээр төлөвлөсөн бөгөөд ам.долларын libor (Лондоны банк хоорондын захын суурь хүү) дээр 425-450 суурь нэгж нэмж тооцох гурав, тав, долоон жилийн хугацаатай үнэт цаас гаргах ажээ. Зээлдүүлэгчид баталгаажсан үнэт цааснаас хэсэгчлэн авч болох бөгөөд 50 сая ам.доллар болон түүнээс дээш хөрөнгө оруулсан зээлдүүлэгч гурван жилийн хугацаатай үнэт цааснаас 125, таван жилийнхээс 150, долоон жилийнхээс 175 суурь нэгжийн өгөөж авах юм байна.

М.ЯЛАЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж