HERBALIFE-ын тухай мэдэхэд илүүдэхгүй арван баримт

Хуучирсан мэдээ: 2014.07.28-нд нийтлэгдсэн

HERBALIFE-ын тухай мэдэхэд илүүдэхгүй арван баримт

  1. Хүнс тэжээлийн олон улсын компани

Herbalife нь 1980 оноос хойш хүмүүст эрүүл, идэвхтэй амьдрахад нь туслаж буй хүнс тэжээлийн олон улсын компани юм. Манай бүтээгдэхүүнийг 90 гаруй улс оронд зөвхөн Herbalife компанийн Бие Даасан Дистрибьюторуудаар дамжуулан авч хэрэглэх боломжтой.   

  1. Хүчтэй, өргөжин тэлж буй бизнес бүхий нээлттэй хувьцаат компани

Herbalife компани нь үйл ажиллагаагаа явуулж буй бүх улс оронд нээлттэй, хууль дүрмийн дагуу бизнес эрхэлдэг. Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй (NYSE: HLF) тус компанийн борлуулалт 2013 онд 4.8 тэрбум америк долларт хүрсэн.

  1. Салбартаа тэргүүлэгч

Формула 1 уургийн коктейль нь 30 гаруй жилийн хугацаанд тус Компанийн шилдэг борлуулалттай бүтээгдэхүүн байсаар ирсэн, хоол орлуулах бүтээгдэхүүний төрлөөр №1 бүтээгдэхүүн бөгөөд нийт зах зээлийн 28,5%-ийг эзэлдэг[1]. Сая сая хэрэглэгч Формула 1 уургийн коктейлийг өдөр бүр таашаан хэрэглэдэг[2].

  1. Хүнс тэжээл судлалын шинжлэх ухааны нотолгоонд үндэслэсэн бүтээгдэхүүнүүд

Шим тэжээлийн тэнцвэрийг хангах нь хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээнээс эхэлдэг. Эрдэмтэд, судлаачдаас бүрдсэн Herbalife компаний дотоод алба шинэ орц найрлагад үнэлгээ хийж, шинэ бүтээгдэхүүнийхээ төрөлд судалгаа хийж, шинэ бүтээгдэхүүн гаргадаг. Дэвшилтэт судалгаа явуулах, судалгаанд дэмжлэг үзүүлэх үүднээс тэргүүлэх байр суурь бүхий их сургуулиудад Herbalife компани тэтгэлэг олгосон билээ. Тус компани Калифорнийн Их Сургууль (ЛАКИС)[3], Ульмын Их Сургууль (Герман), Сөүлийн Үндэсний Их Сургууль (Солонгос), Хоол Тэжээл Судлалын Хүрээлэн (Орос)-тэй хамтран 4 удаагийн клиник туршилтыг бүтээгдэхүүнд хийсэн бөгөөд туршилтаар бүтээгдэхүүний аюулгүй байдал, жин хасах үр нөлөөг баталсан юм[4].

  1. Хоол тэжээл судлалын шинжлэх ухаанд үнэнч

Herbalife нь зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийн зарчмуудын талаар Herbalife компанийн Бие Даасан Дистрибьютор нарт сургалт явуулж, мэдлэг олгодог Нобелийн шагналт[5] доктор Луи Игнарро гэх мэт салбартаа тэргүүлэх 20 гаруй мэргэжилтнээс бүрдсэн Зөв Хооллолтын Мэргэжилтнүүдийн Зөвлөлийг байгуулсан.

  1. Бүтээгдэхүүний дээд зэргийн чанарын баталгаа

Herbalife ‘үр тарианаас хүнс хүртэл’ үйлдвэрлэлийн бүх үе шатыг бүрэн хянадаг. Монгол улсад импортлон оруулж буй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зохистой практик стандартын дагуу АНУ, Европд үйлдвэрлэдэг.

Herbalife компаний бүх бүтээгдэхүүнийг Монгол улсын хийгээд Herbalife компаниас үйл ажиллагаа явуулдаг бусад улс орны хууль эрх зүйн шаардлагад бүрэн нийцсэн хэлбэрээр түгээн борлуулдаг. Манай бүтээгдэхүүнүүд Монгол улсын Эрүүл Мэндийн Яаманд бүртгэлтэй, улсын бүртгэлийн шаардлагатай бүх гэрчилгээг авсны зэрэгцээ бүтээгдэхүүний аюулгүй байдлыг улсын мэргэжлийн хяналтаар давхар баталгаажуулдаг.

  1. Ёс зүйтэй компани

Herbalife нь Шууд Борлуулалтын Нийгэмлэгүүдийн Олон Улсын Холбоо зэрэг шинжлэх ухаан, аж үйлдвэр, олон нийтийн салбарын 70 гаруй байгууллагын талархал хүлээсэн гишүүн. Компани болон бие даасан борлуулагч нар үйл ажиллагаа, үйлдэлдээ ёс зүйн дээд стандартыг баримталдаг. Бие Даасан Дистрибьюторуудын үйл ажиллагаанд компаний дүрмийг чанд мөрдүүлэх үүднээс Ёс зүй, хэрэгжилт хариуцсан тусгай хэлтэс ажилладаг. Дүрмээ биелүүлээгүй Дистрибьюторуудад эрх түдгэлзүүлэх, гэрээ цуцлах зэрэг арга хэмжээ авдаг. 

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах дээд зэрэглэлийн стандартын хөтөлбөрөөрөө Herbalife салбартаа тэргүүлэгч билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Олон улсын бизнес багцад мөнгөө буцаан авах 90 хоногийн хугацаатай 100% баталгаа, мөн өмнөх 12 сарын хугацаанд худалдан авсан бүтээгдэхүүний нөхөн төлбөрийг буцаан төлөх 100% баталгаа олгодог.

  1. Дээд зэрэглэлийн тамирчидтай хамтран ажилладаг

Herbalife компани дэлхийн хэмжээнд 150 гаруй спортын арга хэмжээ, баг болон алдарт хөлбөмбөгчин Кристиано Роналдо зэрэг тамирчдыг ивээн тэтгэх болсноор манай брэнд тод томруун ялгарах болсон.

  1. Нийгмийн хариуцлагаа тууштай биелүүлдэг

 

Herbalife компани нь Гэр бүлийн сан болон CASA Herbalife хөтөлбөрөөрөө дамжуулан дэлхийн хэмжээнд 100 гаруй оронд уг хөтөлбөрт хамрагдсан тусламж дэмжлэг шаардлагатай хүүхдүүдийн хоол тэжээлийг сайжруулах санхүүжилт олгодог.   

  1. Итгэл хүлээсэн брэнд

Herbalife компаний бүтээгдэхүүнийг сая сая харилцагч үйлчлүүлэгч 30 гаруй жилийн хугацаанд таашаан хэрэглэж байна[6].

Herbalife компани болон манай Бие Даасан Дистрибьюторууд ёс зүйн дээд зэргийн стандартыг баримталж ажилладаг. Herbalife компаний бүтээгдэхүүний талаар батлагдаагүй мэдээлэл өгөх, урамшууллын дундаж хэмжээний талаар Herbalife компаниас гаргасан мэдээлэлтэй үл нийцэх баталгаа гаргах гэх мэт  манай Дистрибьюторуудад холбогдох зохисгүй үйлдлийн талаар мэдсэн бол askhlfmn@herbalife.com хаягаар бидэнтэй холбоо барина уу.

 


[1]Евромонитор, 2012

[2]АНУ-ын Lieberman Research Worldwide судалгааны байгууллагын гаргасан судалгаа, 2012 оны 10 сар.

[3]Калифорнийн Их Сургуулийн бодлогод тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээнд баталгаа гаргахыг хориглосон байдаг.

[4] http://herbalife.ru/about/science/clinic.html хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

[5]Нобелийн Сангийн бодлогод тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгохыг хориглосон байдаг.  

[6] АНУ-ын Lieberman Research Worldwide судалгааны байгууллагын гаргасан судалгаа, 2012 оны 10 сар.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж