Фото: Bulent Kilic / AFP
Донецк мужид унасан Малайзийн онгоцны сүйрлийн шалтгаан нь Украины армийн сургуулилтын үеэр үүссэн санамсаргүй тохиолдол байж магадгүй гэж Украины хүчний байгууллага дахь эх сурвалж Оросын РИА Новости агентлагт мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Украины армийн Агаараас хамгаалах хүчний сургуулилтын үеэр “Бук М1” цогцолборын пуужингийн тооцоологдоогүй харвалт гарч тэр нь агаарын хөлгийг сөнөөсөн байж магадгүй гэнэ.
“Долдугаар сарын 17-ны өдөр зенитийн пуужинт 156-р хорооны бие бүрэлдэхүүн, дизионуудын байрлалуудыг явуулах байг дагалдах, болзолт байг “Бук М1” цогцолборын пуужингаар сөнөөх зэргийн дасгал сургуулийг газарт хийх тушаалтай байжээ. Болзолт байг барих, дагалдах, сөнөөх зэргийн сургуулилтын бүх шат дамжлагаар хичээллэх ёстой байсан ба энэ үеэр пуужин санамсаргүй харвагдсан” гэж эх сурвалж ярив. Сургуулилтын үеэр пуужин харвах ёсгүй байсан ч батарейн дарга нарт түгжээг тайлах түлхүүрийг гардуулсан байжээ.
Днепропетровскийн энэ сургуулилтад оролцохоор Кульбакино дахь нисэх баазын хоёр Су-25 онгоцыг Донецкаас баруун тийш Террорын эсрэг ажиллагаа явуулж байгаа районд агаарын тагнуулын ажиллагаа явуулах мөн болзолт байнуудыг заахаар илээсэн юм хэмээн эх сурвалж хэлжээ.
“Эдгээр онгоцнуудын нэг зенитийн пуужингийн цогцолборын илрүүлэх бүсэд орж ирсний дараа түүнийг Зарощенское суурины ойролцоо байрласан зенитийн пуужингийн цогцолбор барин дагалдаж эхэлжээ. Эмгэнэлт санамсаргүй тохиолдлын улмаас хэсэг хугацааны дараа Малайзийн Боинг, Су-25 онгоц нислэгийн өндрөөс үл хамааран дагалдах төхөөрөмжийн дэлгэц дээр нэг цэгт нийлсэн байв. Энэ үер пуужингийн санамсаргүй харвалт гарч тэр нь Малайзийн онгоцны хувьд сөнөлт болсон юм” хэмээн агентлагийн эх сурвалж өгүүлжээ.
Яагаад пуужингийн харвалт гарсныг тэр хэлж мэдэхгүй байгаа ба харин энэ асуудлаар Украины аюулгүй байдлын албаныхан мөрдөн шалгаж байгаа гэнэ. Тэд пуужингийн батарейн дарга багийнхныг саатуулан шалгаж эхэлсэн гэж тэр хэлэв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР