А.Мэндбаярт 25 жилийн ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2014.07.25-нд нийтлэгдсэн

А.Мэндбаярт 25 жилийн ял оноолоо

Бусдыг санаатайгаар буудан хөнөөсөн гэх хэрэгт шүүгдэгчээр татагдсан А.Мэндбаярын гэм буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид боллоо.

Шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргаж, А.Мэндбаярт чанга дэглэмтэй хорих ангид 25 жил хорих ял оноожээ. Тэрээр өнгөрсөн аравдугаар сард Налайх дүүрэгт хэрэг үйлдэж, хохирогчийг зургаан удаа буудаж хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байсан бөгөөд "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлаас Макао руу явах гэж байгаад баригдаж байсан юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж