Хакүхо унаж, Котошогикү давлаа

Хуучирсан мэдээ: 2014.07.25-нд нийтлэгдсэн

Хакүхо унаж, Котошогикү давлаа

Мэргэжлийн сүмогийн Нагоя башёгийн 13 дахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Өнөөдрийн барилдаанд Их аварга Хакүхо Озэки Кисэносатод ялагдаж, Озэки Котошогикү Египетийн Оосүнаарашиг, маэгашира Такаясү Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг давснаар тэдний давааны харьцаа адил 11 боллоо. Тэмцээний эхний өдрөөс тэргүүлж байсан Их аварга Хакүхо, Озэки Котошёогикү, маэгашира Такаясү нар сүүлийн өдрүүдийг хүртэл адил ялалттай болж ирлээ. Япончууд 2006 онд сүмогийн дээд зиндаанд түрүү авч чадалгүй найман жилийг үдээд байна. Тэгвэл энэ сарын башёд Японы хоёр бөх түрүү байрын төлөө өрсөлдөж, нутаг нэгтнүүдээ баярлуулж байна. Тэдний хувьд маргааш хоорондоо барилдаж, нэг нь цааш нь тэргүүн байрын төлөө өрсөлдөх юм.

Энэ өдөр Ёкозүна Харүмафүжи Ёкозүна Какүрюүг, Гоэйдо Такэказэг давжээ.

13 өдрийн дараах байдлаар Их аварга Хакүхо, Озэки Котошёогикү, маэгашира Такаясү нар 11 ялалттай тэргүүлж байгаа бол Ёкозүна Какүрюү, Сэкивакэ Гоэйдо нар арван даваатай удаалж байна.

Тэмцээний 14 дэх өдөр буюу долдугаар сарын 26-нд Их аварга Хакүхо Ёкозүна Какүрюүтай, адил есөн даваатай байгаа Ёкозүна Харүмафүжи, Озэки Кисэносато нар оноолт таарчээ. Тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж буй Озэки Котошёогикү маэгашира Такаясү нар барилдах юм.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж