Нээлттэй утас 7051-3511 ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2014.07.25-нд нийтлэгдсэн

Нээлттэй утас 7051-3511 ажиллаж байна

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах зорилгоор Аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэд Нээлттэй утас (7051-3511) ажиллуулж эхэллээ.

Төсвийн ил тод байдал, нээлттэй байдал, хүнд суртлаас ангид байх ажлын хүрээнд ажиллуулж буй уг Нээлттэй утсаар иргэдийн өргөдөл, санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Мөн ирсэн санал хүсэлт, гомдлыг шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллана. Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангах, ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлэх, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хийж байгаа уг ажилд бүтээлчээр хандаж, санал бодлоо илэрхийлж, өргөдөл хүсэлтээ нээлттэй ирүүлнэ үү.

Аймгийн Засаг даргын Тамгын газар

НЭЭЛТТЭЙ УТАС: 7051-3511

Эх сурвалж:www.sukhbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж