Төрөл бүрийн хэдэн саяар тоологдох арр бүтээгдэж буй өнөө үед танд сонголтоо хийхэд тань туслах зорилгоор үнэгүй хэрнээ хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авч буй өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй арр-ыг танилцуулж буй билээ.
Энэ удаад байгалийн гаралтай органик хүнсний бүтээгдэхүүн борлуулагч Whole Foods Market компанийн эрхлэн гаргасан жорын арр-ыг танилцуулж байна.
“Whole Foods Market Recipes” нэртэй уг арр нь одоогоор зөвхөн iOS төхөөрөмжүүд болох iPhone iPad зэрэгт зориулсан хувилбартай ба үнэ төлбөргүй татаж авах боломжтой.
3000 гаруй хоол, ундаа, зууш зэргийн орцыг агуулсан ба хийх аргачлалыг мөн заасан байна. Та уг арр-ын тусламжтайгаар авах хүнсний зүйлсийн жагсаалтыг хялбархан үүсгэх боломжтойгоос гадна дуртай жоруудаа өөрийн төхөөрөмж дээрээ хадгалж авч ч болох аж.
Та хоол хийх дуртай бол дээрх арр-ыг туршаад үзээрэй.
Т.БИЛГҮҮН