Төрийн байгууллагуудад АТГ судалгаа явуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Төрийн байгууллагуудад АТГ судалгаа явуулжээ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас дараах албан мэдээллийг ирүүллээ. Мэдээлэлд: “Авлигын эсрэг Монгол Улсын хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д Авлигатай тэмцэх газар нь “Төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын төвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу тус газраас Төрийн байгууллагын шударга байдлын түвшнийг үнэлгээг тооцон гаргалаа. Төрийн байгууллагын шударга байдлын төвшингийн үнэлгээг хариуцлагатай болон ил тод байдлын үзүүлэлтийн дунджаар тооцон гаргадаг. Жич: Дараах хүснэгтээр харуулсан тоон үзүүлэлт өндөр оноотой байх тусмаа шударга байдлын төвшний үнэлгээ сайн гарсан үг болно” гэжээ.

Төрийн байгууллагын шударга байдлын төвшний үнэлгээ – 2010

СалбарШударга байдлын
үнэлгээ
Татварын байгууллага5.98
Нийгмийн даатгалын байгууллага5.82
Гаалийн байгууллага5.77
Боловсролын байгууллага5.76
Хөдөлмөр, халамж үйлчилгээний байгууллага5.67
Мэргэжлийн хяналтын байгууллага5.60
Улсын бүртгэлийн байгууллага5.46
Газрын алба5.41
Эрүүл мэндийн байгууллага5.41
Цагдаагийн байгууллага5.39
Төрийн байгууллагуудын дундаж5.55
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж