Долларын ханш өдрөөс өдөрт өссөөр байна. Өчигдөр /VII.24/ ам.долларыг арилжааны банкуудад 1858 төгрөгөөр зарж байсан бол өнөөдөр дөрвөн төгрөгөөр нэмэгдэж, 1862 төгрөгт хүрэв. Монголбанкны хаалтын ханш одоогоор 1853 төгрөг байна. Юанийн үнэ ч өсч, 301 төгрөгтэй тэнцлээ. Долларын ханш өссөн шалтгааныг албаны хүмүүс гаднаас мөнгө орж ирэхгүй байгаатай холбон тайлбарлаж байгаа юм. Манай улсын гадаад валютын нөөц тавдугаар сарын байдлаар 1.6 тэрбум доллар хүрсэн нь зээлжих зэрэглэлийг бууруулахад нөлөөлсөн билээ.
О.САРНАЙ