Д.Дондог нарыг шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2014.07.25-нд нийтлэгдсэн

Д.Дондог нарыг шүүх хурал хойшиллоо

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг зөрчин, хахуульд мөнгө авч ашигласан хэрэгт шүүгдэгчээр татагдаад байгаа Д.Дондог нарын хэргийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хэлэлцэх байсан ч Шүүх хурлыг хойшлууллаа. Учир нь шүүгдэгч Д.Сайнбаярын өмгөөлөгч хуралд ирээгүй учраас хэргийг ирэх наймдугаар сарын 14-нийг хүртэл хойшлуулсан байна.

УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг А.Батбилэг, Д.Сайнбаяр, Д.Ширнэндорж, А.Ариунболд нартай бүлэглэн, барилга барих газар олж өгнө гэж бусдыг мэхэлж, таван тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм.

Д.ЖАРГАЛ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж