Фуад Масум. Фото: Behrouz Mehri / AFP
Иракийн парламент Курдуудын эвслийн төлөөлөгч Фуад Масумыг ерөнхийлөгчөөр сонголоо. Энэ тухай парламентын спикер Салима аль-Жибури (Salim al-Juburi) мэдээлснийг Agence France-Presse агентлаг дамжуулсан байна.
Спикерийн хэлснээр 76 настай улстөрч хамгийн олон санал авчээ. Ерөнхийлөгчид өрсөлдөх хүсэлтээ 93 хүн гаргасан бөгөөд санал хураалт курдуудын жигүүрийн хүсэлтээр нэг өдөр хойшилсон юм.
Фуад Масумыг төвийг сахисан улстөрч гэж орон нутгийн шинжээчид дүгнэжээ. Тэрээр суннитуудтай ч, шиитүүдтэй ч сайн харилцаатай нэгэн юм. 2012 оны сүүлчээс зүрхний шигдээсийн улмаас эмнэлэгт хэвтэж байгаа ерөнхийлөгч Жаляль Талабанийг тэр одоо орлоно. Иракийн хуулиар төрийн тэргүүнийг парламентын төлөөлөгчдийн зөвлөлийн гишүүдээс дөрвөн жилийн хугацаатайгаар сонгодог ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР