Улсын драмын эрдмийн театрт зургадугаар сарын 28-нд нээлтээ хийсэн “Театр хүүхдийн ирээдүй” олон улсын фестиваль үргэлжилж байна. Уг наадамд ОХУ-ын Буриад, Казахстан, Япон, БНХАУ, Герман, БНСУ зэрэг орны урлагийн байгууллага, хүүхэлдэйн театр, хүүхдэд зориулсан бүтээл туурвидаг уран бүтээлчид оролцож байна. Тэд өөрийн орны онцлогийг харуулсан жүжгүүдээ сонирхуулж байгаа юм. Монгол улсыг төлөөлөн Хүүхэлдэйн театрын уран бүтээлүүд болон УДЭТ-ын “Лусын дагина” жүжиг, Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын хүүхдэд зориулсан жүжгүүд уг фестивальд оролцохоор шалгарчээ. Фестивалийн үеэр зөвхөн уран бүтээл тоглохоос гадна хүүхдэд зориулсан олон арга хэмжээ болох аж. Эдгээр өдрүүдэд Швейцарийн “Чоно чи хаана байна”, “Нүүдлийн Хукейт цирк”, Вьетнамын “Карамбола мод”, Хорватын “Тооны ид шид”, Буриадын “Ганц эвэрт цэцэн үнээ”, Саха-Якут улсын “Аз жаргалын чулуу”, Монголын “Үнсгэлжин”, “Нугасны муухай дэгдээхэй” жүжгүүдийг тоглоно. “Театр хүүхдийн ирээдүй” олон улсын фестиваль ирэх сарын 3-ныг хүртэл үргэлжилэх юм.
Г.ДАША
Холбоотой мэдээ