Хятадын ХАА-н банк хувьцаагаа арилжаалав

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Хятадын ХАА-н банк хувьцаагаа арилжаалав

Хятадын ХАА-н банк хувьцаагаа арилжаалав

Хятадын “Хөдөө аж ахуйн банк” ХонгКонгод хувьцаагаа арилжаалж эхэлсэн нь дэлхийн хамгийн том IPO (хувьцааны анхны арилжаа) болж магадгүй байна. Жижиглэнгийн хөрөнгө оруулагчид “AgBank”-ны хувьцааг худалдаж авахаар банкны салбаруудын гадна дугаарлаж зогсоцгоосон байна. Тус банкны хувьцаа Шанхайн хөрөнгийн бирж дээр мөн арилжаалагдах болно. Хятадын том дөрвөн банкны нэг гэж тооцогддог “Хөдөө аж ахуйн банк” бусдаасаа хамгийн сүүлд ийнхүү олон нийтэд хувьцаа гаргаж байгаа бөгөөд нийт хөрөнгийнхөө 14 хувийг хувьцаа болгон гаргаж байгаа ба зах зээл дээр 23 тэрбум ам.доллар хүрнэ гэж тооцоолж байна. Их Британийн “Standard Chartered” компани Хятадын Хөдөө аж ахуйн банкны хувьцаанд 500 сая ам.доллараар хөрөнгө оруулах гэж байгаагаа мэдэгдсэн байна. Түүнчлэн Катар болон Кувейт улсууд 3.6 тэрбум ам.доллараар хувьцаанаас нь худалдан авахаар шийд гаргасан байна. Эхний хувьцаа гаргалтын үнэ хаялцах эцсийн арилжаа долдугаар сарын 7-нд тасалбар болно. Олон улсын бусад хөрөнгө оруулагчдаас дурдвал Сингапурын бие даасан баялгийн сан “Termasek Holdings”, Нидерландын “Rabobank” зэрэг банк, хөрөнгө оруулалтын сангууд хувьцаа худалдан авах саналаа илэрхийлсэн байна.

Зарим судлаачид “AgBank”-ыг Хятадын том банкнууд дундаа хамгийн сул нь бөгөөд их хэмжээний чанар муутай зээл гаргасан ба Хятадын хөдөө мужуудад үйл ажиллагаагаа явуулахад илүү анхаарсан гэж үздэг. “AgBank” муу зээлийн харьцаа нь 2008 онд 4.32 хувь байсан бол 2009 онд 2.91 хувь болж буурсан гэж мэдэгдсэн. 2008 онд тус банк 51.5 тэрбум юанийн ашигтай ажилласан бол 2009 онд 65 тэрбум юань буюу 9.6 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна. 2010 онд тус банк 82.9 тэрбум юанийн ашигтай ажиллах болно гэж эдийн засагчид тааварлаж байна.

Т.БАДРАХ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж