Жолооч нарт 200 ажлын байр санал болгов

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Жолооч нарт 200 ажлын байр санал болгов

Жолооч нарт 200 ажлын байр санал болгов

Нийслэлийн Засаг дарга, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан шийдвэрээр өнгөрсөн даваа гаригаас эхлэн микробусны хөдөлгөөний ачаалал ихтэй гол замуудад хязгаарлалт хийж, зарим чиглэлийг хаагаад байгаа билээ. Энэ асуудал микроавтобусны жолооч нарыг багагүй бухимдуулаад байгаа ч Нийслэлийн нийтийн тээврийн газар, Замын цагдаагийн газраас хамтран жолооч нарт зориулсан 200 ажлын байр шинээр бий болгохоор болжээ.  Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэгээс тодрууллаа. Түүний хэлснээр Том оврын автобусны компаниудад 200 жолоочийн орон тоо байгаа бөгөөд микроавтобус барьж байсан жолооч нарыг дахин сургалтад хамруулж, ангиллыг нь өөрчлөн, ажлын байраар хангах боломж байгаа аж. Нийслэлийн нийтийн тээврийн газар цаашид ч чиглэлийг хаах арга хэмжээг үргэлжлүүлэх чиглэлтэй байгаа бөгөөд бүх чиглэлийг хаах шийдвэр гаргаагүйг энэ удаа цохон тэмдэглэлээ.

Б. БОЛОРСҮХ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж