М.Тайшир: Италид 100 хувь тэтгэлгээр суралцаж болно

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

М.Тайшир: Италид 100 хувь тэтгэлгээр суралцаж болно

М.Тайшир: Италид 100 хувь тэтгэлгээр суралцаж болно

Итали улсын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах өдөрлөг ирэх сарын 3-нд 17 цагаас “Чингис”зочид буудалд болох аж.  Үүнтэй холбогдуулан “Ню Таширо” ХХК-ийн захирал М.Тайшираас тодрууллаа.

-Италийн их дээд сургуулиудад ямар шугамаар хэрхэн тэтгэлэгтэй суралцаж болох вэ?

-Итали улсын “Марко поло” төслийг бид зургаа дахь жилдээ үргэлжлүүлж байгаа юм. Төслөөр явж байгаа оюутнууд маань Бээжинд суугаа Итали улсын элчин сайдын яамны гэрээт  их сургуулиудад хэлний бэлтгэлд  зургаан сар хамрагддаг.  Үүний дараа шалгалтаа өгч тэнцээд үндсэн оюутан болж Итали  бакалавр, магистраар сурах бололцоо нээгддэг. Тэтгэлэгт хамрагдахын тулд хэлний бэлтгэлд сууж, тухайн элчин сайдын яамны шалгалт өгч, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлдэг. Ирэх бямба гаригт “Чингис” зочид буудалд  болох өдөрлөгт Италид суралцаж байгаа болон хэлний бэлтгэлээ ханган шалгалтандаа тэнцсэн оюутнууд оролцох юм.

-Хэчнээн  сургуульд хэдэн мэргэжлээр суралцах бололцоотой вэ?

-Итали улсын 47 их сургуульд  350 мэргэжлээр суралцах  бүрэн бололцоотой. Одоо тэнд 120 монгол оюутан  суралцаж байгаа. Европын шилдэг 100, дэлхийн шилдэг 300 сургуульд багтсан Милан, Ром, Вениция, Прюжиа, Торино, Тереста, фирари зэрэг сургуулиас сонголтоо хийх  боломж бий.

-Дээрх тэтгэлэгт хөтөлбөрийн давуу тал, онцлог нь юу вэ?

-Гадаад харилцааны асуудлыг Итали улсын элчин сайдын яам хариуцдаг.  Тухайн улсад суралцах оюутан нь Европын холбооны улсуудад  олон удаа зорчих, визтэй болох юм. Мөн долоо хоногт 20 цаг ажил хийх эрхтэй. Түүнчлэн тухайн оюутан кредит цагаа бүрдүүлж, тэтгэмж авах бололцоотойгоороо давуу юм. Олон жилийн туршлагатай болохоор эргэлзэх зүйлгүй гэдгийг онцлох  нь зүйтэй.

-100 хувийн  тэтгэлэг гэхээр байр хоолны мөнгө багтсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Сургуулийн төлбөр, өдөрт гурван хоол, байр багтсан.

-Итали улсын онцлогийн талаар мэдээлэл өгөөч?

-Тус улсад дэлхийн брэндийн 70 хувь, дэлхийн гайхамшгийн хоёр  нь байдаг. Түүнчлэн урлаг уран сайхан, загвар дизайн, машин технологи өндөр хөгжсөн.  Түүгээр ч зогсохгүй уул уурхай  болон нөхөн сэргээлт, байгаль хамгаалалт, цөмийн физик, батлан хамгаалах, нисэх гээд маш олон салбарт тэргүүлдэг.  Энэ жил Итали Монгол улсын хооронд дипломат харилцаа үүссэний 40 жилийн ой тохиож байгаа нь онцлогтой

Б.АНХАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж