Улаан лоолийн aмерик байлдаан

Хуучирсан мэдээ: 2014.07.24-нд нийтлэгдсэн

Улаан лоолийн aмерик байлдаан

 

АНУ. Чикаго хотын захын морин тойруулгын газарт хэдэн зуун хүн Tomato Royale наадмын үеэр улаан лоолиор байлдан цэнгэдэг. Испанийн Буньола хотын цуутай баяр La Tomatina ба Памплоны фиеста Сан-Фермин гэдэг бух хөөх хоёр баярын уламжлалыг Америкийн нэг өдрийн The Great Bull Run наадам өөртөө агуулсан байгаа. Энэ наадмын хүрээнд улаан лоолийн тулалдаан хийгддэг  ажээ. The Great Bull Run наадам нь хотуудыг тойрон явагддаг. Ийм баяр Даллас, Твин-ситиз (Миннеаполисе ба Сент-Поле), Чикаго хотуудад болж байжээ. Баярын Америк хувилбарыг өнгөрсөн жилээс эхлэн явуулж байна.

Лоолийн тулаанд дургүй хэсэг нь түүнийг тусгай талбайгаас ажиглаж болохоос гадна  хөгжмийн элдэв үзвэрийг сонирхож болдог.  Удалгүй энэ баяр Калифорни, Хьюстон, Өмнөд Калифорнид  явагдана. Баярын эхэнд эхлээд бух хөөх хэд хэдэн гүйлт хийгээд дараа нь лоолийн тулалдаандаа ордог. Тулалдагч талууд тусгай талбайд тулалдана. Хайрцагтай улаан лоолийн зэвсгийг хангалтай хэмжээнд хураасан байдаг. Лоолийг шидэхийн өмнө  гартаа атган бяцалсан байх ёстой гэнэ. Мөн түүнд 14 наснаас эхлэн оролцуулдаг. Хоёр гараа өргөсөн хүн байвал түүнд довтолдоггүй журамтай.  Зөвхөн хүнсэнд хэрэглэж болохгүй лоолиар уг тулааныг явуулдаг байна. 

Фото: Jim Young / Reuters / Vostock photo

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж