Хуучирсан мэдээ: 2014.07.24-нд нийтлэгдсэн

ЗЭН

Японд болсон том дайны үед нэгэн генерал эсрэг талаа бодвол хамаагүй цөөн тооны цэрэгтэй байсан хэдий ч дайрахаар шийдэж гэнэ. Тэрээр ялна гэдэгтээ бат итгэж байсан ч түүний цэргүүд эргэлзэж, айсан байв. Тулаанд орохын өмнө тэд замдаа нэгэн шүтээн хийдээр оров. Генерал цэргүүдийн хамт залбирч дуусаад, зоос гарган ирээд "Би одоо энэ зоосыг шиднэ. Хэрэв энэ зоос сүлдтэй талаараа буувал бид ялна. Харин нөгөө талаараа буувал бид ялагдана. Хувь тавилан бидэнд одоо өөрийгөө харуулна" гэж хэлээд бүгдийн нүдэн дээр дээш шидэв. Зоос сүлдтэй талаараа буув. Үүнийг харсан цэргүүд цөм баяр хөөрт автаж, зориг орон дайсан руугаа тэр даруй дайрч, ялалтад хүрэв.

Тулааны дараа генералын туслах түүнд "Хэн ч хувь тавиланг өөрчилж чадахгүй!" хэмээхэд генерал түүнд хандан "Үнэн үнэн" гэж хэлээд туслахдаа өнөөх зоосоо үзүүлэхэд хоёр тал хоёул сүлдтэй байв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж