Рүүни: Теннис тоглоод хожлоо

Хуучирсан мэдээ: 2014.07.24-нд нийтлэгдсэн

Рүүни: Теннис тоглоод хожлоо

2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийн D буюу "үхлийн хэсэг"-т дэлхийн аварга Итали, Англи, Уругвай болон Коста Рикагийн шигшээ багууд багтсан. Энэ хэсгээс Коста Рика болон Уругвай цааш хасагдах шатанд шалгарсан билээ. Английн шигшээ багийн хувьд 1958 оноос хойш дэлхийн аваргын эхний шатнаас анх удаа мултарсан. Бразилд хийх зүйлээ урт дуусгасан Английн шигшээ багийнхан дараагийн тэмцээнд бэлтгэж буй нь дамжиггүй.

Английн шигшээ багийн шилдэг тоглогч Уейн Рүүни нэгэн сонирхолтой фотог фэйсбүүк хуудастаа оруулжээ. Нэрт хөлбөмбөгчин Уейн Рүүни "Теннис тоглоод Дэвид Бекхэмийг хожлоо. Одоо дараагийн тоглолтод явахад бэлэн" хэмээн бичжээ. Түүний энэхүү зураг өдгөө 244 мянган лайк цуглуулж, 2600 гаруй удаа шэйрлэгдээд байна.

Ч.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж