General Motors автомашинаа дахин эргүүлэн татлаа

Хуучирсан мэдээ: 2014.07.24-нд нийтлэгдсэн

General Motors автомашинаа дахин эргүүлэн татлаа

Автомашин үйлдвэрлэгч General Motors компани Хойд Америкийн зах зээлээс 717,950 ширхэг автомашинаа Америкийн зах зээлээс эргүүлэн татах болсон тухай өчигдөр мэдэгджээ.

Эргүүлэн татах болсон загваруудад 2011-2012 онд үйлдвэрлэгдсэн Chevrolet Camaro, 2010-2012 оны Chevrolet Equinox, GMC Terrain; 2011-2012 Buick Regal болон LaCrosse; 2010-2012 оны Cadillac SRX гэсэн загварууд багтаж байгаа юм байна.

Уг загваруудын автомашин нь урд суудлын тохируулагчийн боолт эвдрэлтэй зэрэг зургаан төрлийн гэмтэлтэй байж магадгүй аж. Хоёр осол гарч 3 хүн гэмтсэнтэй холбоотойгоор дээрх загваруудыг ийнхүү эргүүлэн татахаар болжээ.

Ингэснээр тус компанийн эргүүлэн татсан автомашины тоо 29 сая хүрээд байгаа юм. Өчигдрийн мэдэгдлийн дараанаас тус компанийн хувьцааны үнэ олон улсын биржүүд дээр огцом унаж эхэлсэн байна.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж