Та Google Map-ыг хэр их хэрэглэдэг вэ? Тус үйлчилгээ улам бүр сайжруулалт хийгдэж, орй орчмынхоо бүхий л зүйлсийг судлахад тань тусладаг болжээ.
Таны байгаа байршлыг тодорхойлж, таньтай ойр байгаа амралтын газар, ресторан, дэлгүүр, зочид буудал гэх мэт бүхий л үйлчилгээний газруудыг харуулах ба хэдэн минутад ямар замаар очиж болохыг хүртэл харуулна.
Мөн дээрх үйлчилгээний газрууд нь хэрэглэгчдээс ямар үнэлгээ авсан, тухайн газруудын талаарх хүмүүсийн бичсэн сэтгэгдэл зэргийг ч бас харуулах аж.
Ойролцоох дүүргүүд, хөрш хотуудын мэдээллийг ч мөн авах ба автомашинаар хэдэн минутад очиж болох, очих зам түгжрэлтэй байгаа эсэх зэргийг ч мэдэж болохоор болсон байна.
Т.БИЛГҮҮН