Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Оюутан цэрэг” хөтөлбөрийн эхний ээлжинд 42 их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 418 оюутан-цэрэг хамрагдаж, өнгөрсөн зургадугаар сарын 15-нд цэргийн албанд татагдан иржээ. Тэд ирэх наймдугаар сарын 15-ныг хүртэл цэргийн алба хаах юм.
Хоёр сарын хугацаанд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд байрлаж 560 цагийн есөн төрлийн хичээлийг судалж байгаа аж. Үүнд тактик, цэргийн дүрэм, биеийн тамир, жагсаал, холбооны бэлтгэл, инженерийн бэлтгэл, үй олноос хамгаалах зэвсгийн бэлтгэл, амьд гарах арга ухаан, галын бэлтгэл зэрэг хичээлүүдийг мэргэжлийн багш сургагч нарын тусламжтайгаар судалж, хичээллэж буй юм байна. Оюутан-цэрэг хөтөлбөрт хамрагдсан залуус “Алба хааснаар азраач байгаагүй олон зүйлийг мэдэж, бас их зүйлийг сурч байна” гэж байна. Мөн тэд цэргийн албаа амжилттай хааж байна” гэсэн юм.
Г.БОЛОР