Сөнөөгдсөн онгоцны сэг унаж байгаа нь, Степановка тосгон, 23.07. 2014.Фото: Андрей Стенин / РИА Новости
Зүүн Украины сайн дурын цэргийнхэн Украины нисэх хүчний Су-25 хоёр сөнөөгч онгоцыг сөнөөсөн тухай армийн террорын эсрэг төвөөс мэдээлсэн байна. Тэднийг Саур-Могила районы Дмитровка тосгоны орчим байлдааны даалгавар биелүүлж байхад нь сөнөөжээ.
Lifenews мэдээлснээр хоёр онгоцыг зөөврийн зенитийн гар төхөөрөмжийн пуужингаар устгасан байна. Харин Украины армийн төлөөлөгч тэднийг Оросын нутгаар “Бук” цогцолборын пуужингаар сөнөөсөн байж болохыг үгүйсгэхгүй байна. Саур-Могила нь Малайзийн онгоц унасан Грабово тосгоноос 25 км-ийн зайтай ажээ.
Ерөнхийлөгч Порошенко агаарын хөлөг сүйрсэн газраас 40 тойрогт байлдааны ажиллагааг зогсоох тушаал өгсөн боловч армийнхан энэ бүсийн дотор бөмбөгдөлтийг явуулсаар байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР