А аминдэмтэй супер гадилыг туршина

Хуучирсан мэдээ: 2014.07.24-нд нийтлэгдсэн

А аминдэмтэй супер гадилыг туршина

Уганда болон Зүүн Африкийн орнуудад А аминдэмийн дутагдлаас үүдэлтэй дархлааны системийн доголдол, тархины хөгжлийн сөрөг нөлөө, хараагүйдэл зэрэг олон өвчин түгээмэл байдаг ба дэлхий даяар жилд 700 мянган хүүхэд А аминдэмийн дутагдлаас үүдэлтэй өвчнөөр нас бардаг байна.

Үүнээс сэргийлэх үүднээс “Queensland” технологийн их сургуулийн профессор Жеймс Дейлээр ахлуулсан баг тусгай төсөл эхлүүлж, уг төслийг Билл Гейтсийн сан 10 сая ам.доллараар санхүүжүүлэн ажиллаж байгаа аж.

Уг төсөл нь генетик инженерийн аргаар ургацын тэжээллэг чанар, амин дэмийн агууламжийг сайжруулах зорилготой ба “супер гадил” ургуулж эхлээд байгаа аж. Уг супер гадилыг хүн дээр турших туршилтыг эхлүүлээд байгаа ба энэ оны эцэс гэхэд туршилтын үр дүн гарах юм байна.

Хэрвээ уг туршилт амжилттай болвол ирэх 2020 он гэхэд супер гадилыг худалдаанд гаргаж, А аминдэмийн дутагдалд хамгийн ихээр өртдөг бүс нутгуудын хүн амыг хангаж эхлэхээр төлөвлөөд байгаа аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж