Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Fernando Llano
Өөрийн дуулиантай мэдэгдлүүдээр алдартай Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес өргөөндөө Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг хүлээн авахдаа “Америкийн имперализм ба гадаадын капитализмтай хийж байгаа тэмцлээ” Арабын ертөнц ба Латин Америк хоёр нэгтгэн бэхжүүлэхийг уриалжээ.
Латин Америкт анх удаагаа айлчилж байгаа Сирийн лидерийг хүлээн авах нь түүний хувьд нэр төрийн хэрэг гэж Чавес мэдэгдсэн байна. Өмнөд Америкийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч гэгдэх Симон Боливарын сэлэмний алтан хуулбарыг Башар Асадад гардуулсан байна.
Хоёр орны лидерүүд худалдааны хамтын ажиллагаа болон хоёр орны хөгжлийн төслүүд дээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурцгаажээ.