Техник технологийн хурдацтай хөгжил дэвшил дэлхий нийтийн анхаарлыг татсаар л. Үүнийг дагаад интернет, сошиал медиа ертөнц ч хүмүүсийн амьдралын багагүй хэсгийг эзэлсээр удаж байна. Энэ бүхэн зөвхөн насанд хүрэгчдийн хэрэглээгээр хязгаарлагдахгүй бөгөөд өсвөр насныхан залуусын амьдралд хүртэл хүчтэй нөлөөлөх болжээ. Үүний нэг тод жишээ нь selfie (өөрийн хөрөг) юм.
Өсвөр үеийнхний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон сэлфийгийн талаар сэтгэл судлаачид ч зүгээр суусангүй, судалж эхлээд удлаа. Зарим нь сэтгэцийн өвчин ч гэж дүгнэсэн байна лээ.
Калифорнийн их сургуулийн Медиа сэтгэл судлалын судалгааны төвийн захирал медиа судлаач доктор Памела Рутледийн хэлснээр “Сэлфий бол гарцаагүй орчин үеийн залуусын соёлын шинэ урсгал юм. Үүнийг хориглох, ямар нэгэн байдлаар хориг тавих нь утгагүй юм. Өсвөр насныхны хүмүүжил, амьдралын хэмнэлд томоохон байр суурь эзлэх болсон энэ том соёлыг үгүйсгэж няцааснаараа бид эргээд тэднийг үгүйсгэж байгаатай адил юм. Тиймээс хэт үгүйсгэх биш, зөвхөн хэм хэмжээг тэдэнд ойлгуулах нь л чухал юм” гэжээ.
Хэдийгээр энэ сэлфий өсвөр үеийнхэн залуусын дунд соёл болон хөгжсөөр байгаа ч тэдний эцэг эхийн хувьд энэ “соёл”-той санал нэгдэхгүй, нэг зүйлийн хоёр талд оршсоор байна.
Иймээс энэ удаагын нийтлэлээр бид эцэг эхчүүд болоод хүүхдүүдийн сэлфийгийн талаарх хандлагын талаар хүргэх болно.
Бүх зүйл зорилготой ямар нэг утга учир агуулсан байж таарна. Тэгвэл сэлфийгийн зорилго нь чухам юу вэ? Ямар утга учрыг өөртөө агуулж байгаа учраас өдгөө соёл болтлоо хөгжөөд байна вэ?
үргэлжлэл: www.setgel.org