Фото: ISRA.com
Оросууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан Ираны Бушерын атомын цахилгаан станцад зориулагдсан ачааг германчууд барилаа гэсэн гомдлыг мэдүүлжээ. Ираны эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийн эрх хэмжээг Герман зөрчлөө гэж Москва мэдэгдэв.
Олон орнууд НҮБ-ын тогтоолын хүрээнээс хальсан нэмэлт хоригийг Ираны эсрэг авч байгаатай Орос санал нийлэхгүйгээ мэдэгдээд амжсан билээ. Москва хориг арга хэмжээнд Оросын компаниудыг хамруулахгүй байхыг шаардаад үр дүнд хүрээгүй билээ. Янз бүрийн орнууд Ираны эсрэг хоригт янз бүрээр хандаж байгаа нь хоригийн үр дүнг бууруулж байна.
Холбоотой мэдээ