Фото: ISRA.com
Хятадад түрээсийн огт шинэ хэлбэр гарч ирлээ. Тэр нь европ голдуу хүмүүсийг өөрийн компанийн ажилтны дүрд түрээслэх юм. Хятадын ажил олгогчид тэднийг албан байрандаа ажилтны дүрээр суулгахын тулд мөнгө төлөхөд бэлэн байна. Цалин хөлсний хувьд бас дажгүй гэнэ.
Гадаад төрх олон зүйлийг тодорхойлдог гэж эртнээс тооцож ирсэн Хятадад тийм ажил хийлгэх нь албаны нэр хүндэд хэрэгтэй бөгөөд чухал гэнэ. Тийм түрээсийн ажилтанд гол төлөв жүжигчин эсвэл загвар өмсөгчид байх ба тэднээс ганцхан зүйлийг шаардана. Тэр нь аль болохоор хятадаар ярихгүй байх эсвэл огт дуугүй ажил хийсэн дүр эсгэн суух хэрэгтэй ажээ.
Холбоотой мэдээ