Өнөөгийн нөхцөл байдлаас үүдэн гурван нөхцлөөр цөмийн хэлэлцээрийг сэргээж болох юм гэж Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад мэдэгдсэн байна. Ираны ерөнхийлөгч зургадугаар сарын 28-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр “бид тавьсан саналдаа баруунаас тодорхой бөгөөд ойлгомжтой хариулт авахыг хүснэ” гэж хэлжээ.
Тэрээр гурван шаардлагынхаа нэгд, “бид Израилийн цөмийн зэвсгийн талаар өөрийн байр сууриа илэрхийлэхийг манай түншүүдээс хүсч байна” гэлээ. Хоёрдугаарт нь Цөмийн зэвсгийг тараахгүй байх талаараа өөрсдийн амлалтаа тодорхой мэдэгдэх, гуравдугаарт нь хэлэлцээрийн талынхан юу хүсч буйгаа мөн Ираны нөхөд эсвэл дайсан болох уу гэдгээ тодорхой хэлэх ёстой гэж Ахмадинежд хэлжээ.
Мөн тэрээр Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээрт олон орнуудыг оролцуулах хүсэлтэй байна. Өмнө нь Махмуд Ахмадинежад Иран наймдугаар сарын сүүлч хүртэл цөмийн асуудлаар ямар нэгэн хэлэлцээр явуулахгүй гэсэн билээ.