Байнгын хорооны хурал дууслаа

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны хурал дууслаа

Байнгын хорооны хурал дууслаа

Өнөөдрийн Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хувьд намын бүлгүүд саналаа нэгтгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэлэлцэхийг нь хойшлуулав.  Мөн өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөгдсөн Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх болон Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарын мэдээлэл хойшлогдсон.

Хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Дараа нь Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, уг төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжсэнээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Б.ЭНХМАНДАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж