Дорнодын тамирчид өндөр амжилт үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.07.23-нд нийтлэгдсэн

Дорнодын тамирчид өндөр амжилт үзүүллээ

Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.

Тэмцээнд 12 байгууллагын 300 гаруй тамирчид оролцсоноос Дорнод аймгийн "Үчинбер" баг амжилттай оролцлоо. Байгууллагын дүнгээр Х.Уянгаа дасгалжуулагчтай "Алдар" спорт хороо тэргүүлсэн бол Ж.Даваахүү дасгалжуулагчтай "Хилчин" спорт хороо, Ч.Төрбат дасгалжуулагчтай "Үчинбэр" клубууд удаалсан байна.

Г.Хүрэлбаатар, Г.Сүхбаатар дасгалжуулагчтай "Үчинбер" багийн 15 тамирчин амжилттай оролцож дөрвөн алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль, нийт 11 медаль хүртсэн амжилтаар шилдэг гуравт багтжээ.

"Үчинбер" багийн медаль хүртсэн тамирчдыг танилцуулбал:

Г.Хүрэлбаатар (багийн хүрэл медаль)
Г.Мөнхзаяа (10000м, 5000м алт)
Б.Туул (Уртын харайлт алт, 3-н харайлт хүрэл)
С.Ганчимэг (3-н харайлт алт)
Х.Мичидмаа (Уртын харайлт, 3-н харайлт мөнгө)
Б.Эрдэнэ-Очир (Уртын харайлт хүрэл, 3-н харайлт мөнгө)
Э.Шинэтөгс  (3-н харайлт хүрэл) нар шилдэг амжилтыг үзүүлжээ.

Эх сурвалж: http://www.dornod.net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж