Дарсны чанар хадгалсан хугацаандаа байдаг. Харин зөв хадгалах нь хамгаас чухал. Та хэрвээ дарс цуглуулж, хадгалах сонирхолтой бол Италийн “Sand & Birch” студи танд хэрэгтэй нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Тэд өмнө нь дарс хадгалах зориулалт бүхий хоёр янзын хөргөгч зохион бүтээж байсан туршлагатай. Харин энэхүү шинэ бүтээгдэхүүн нь багтаамжийн хувьд өмнөх хоёроос харьцангуй том бөгөөд мөн шинэ олон боломжуудыг нэмж өгсөн аж.
“Tower” нэртэй энэхүү дарсны хөргөгч нь нийтдээ 70 шил дарс хадгалах багтаамжтай, дарснуудаа тус тусад нь ангилж хадгалах боломж бүхий тусгай тасалгаатай, дарсны тавиурыг зэвэрдэггүй сайжруулсан гангаар хийсэн ба дотор талдаа LED гэрэлтэй аж.
Н.НАРАН
Холбоотой мэдээ