EPA/FRANCOIS LENOIR / POOL
Бельгийн хаан Филипп Холбооны шинэ засгийн газар байгуулах үүргийг франц хэлтнүүдийн Шинэчлэх хөдөлгөөний лидер Шарль Мишель ба нидерланд хэлтний Фландрийн бүсийн Засгийн газрын тэргүүн Крис Петерс нарт өглөө. Одоо танхим нь солигдож байгаа Крис Петерс “Христийн ардчилагчид ба фламандчууд намыг төлөөлдөг.
Хоёр улстөрчийн идэвхтэй ажиллагааны явцад бий болгож байгаа эвслийн Засгийн газарт дээрх хоёр намаас гадна “Шинэ Фламандын эвсэл”, “Фламандын нээлттэй либералууд ба ардчилагчид гэсэн хоёр нам нэмэн оролцохоор болж байна.
Бельгийн францчуудын хэвлэлээр энэ улс төрийн эвслийг “швед маягийн эвсэл гэж нэрлэжээ.
Антверпен хотын дарга Фламандын үндсэрхэг үзэлтнүүдийн лидер Барт Де Вевер шинэ эрх баригч эвслийг бүрдүүлж чадаагүй учраас хаан хоёр шинэ улстөрчид танхим бүрдүүлэх үүргийг өгчээ. Өмнөх 2010 оны ээлжит бус сонгуулийн дараа Бельги Засгийн газраа бүрдүүлэхэд 541 хоног зарсан дээд амжилтын эзэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР