Соёл, спорт аялал жуулчлалын яамны санаачлагыг ажил хэрэг болгон Монгол шуудан компани нь “Т-Батаар”-ын зурагтай марк гаргажээ. Шинэ маркийг олон нийтэд танилцуулах ажиллагаа маргааш 12.00 цагт Үлэг гүрвэлийн төв музейд болох юм байна. Дээрх арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцоно.
Монголын газар нутгаас олдсон 70 сая жилийн настай тринозавр батаарыг хоёр жилийн өмнө хилийн чанадад худалдах гэж байсныг гадаадын хэвлэлүүд бичиж, түүнийг буцаан авахын төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлүүлээд олон хүн санаачлага гаргаж, ажилласны дүнд эх орондоо ирсэн юм.
Харин одоо Т-Батаарыг харуулсан марк худалдаанд гарах болж байна.
Г.БОЛОР