Монголын бадминтоны холбоо байгуулагдсаны 15 жилийн ойн нэрэмжит улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Орхон аймагт болно.
Тэмцээнд Шанхай, Фукуока хотод бэлтгэлээ базаасан М.Золзаяа, Э.Эрдэнэбаяр, М.Батдаваа, Б.Хишигбат, Б.Хувьтөгөлдөр, Ж.Гэрэлсүх нарын “легионер” мастерууд, улсын есөн удаагийн “дархан” аварга О.Энхбат тэргүүтэй авьяаслаг өдөт бөмбөгчдийн хооронд ширүүн өрсөлдөөн өрнөх шинжтэй байна. Анх 1999 онд байгуулагдсан Монголын Бадминтоны Холбоо нь Дэлхийн Бадминтоны Холбоо (BWF)-нд 2000 онд гишүүнээр элссэн бөгөөд өдгөө Ерөнхийлөгчөөр Г.Галбаатар, Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Зулбаатар нар ажиллаж байна.
Дашрамд дурьдахад, Монголын өсвөрийн шигшээ багийн зургаан тамирчин ирэх наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 1-ний өдрүүдэд Японы нийслэл Токио хотноо “хөшгөө нээх” тивийн өсвөр үеийнхний “Asian Junior Exchange Games-2014” наадмыг зорино.
Б.ЭНХ