Г.Ундармаа уран бүтээлийн чөлөө авчээ

Хуучирсан мэдээ: 2014.07.23-нд нийтлэгдсэн

Г.Ундармаа уран бүтээлийн чөлөө авчээ

“Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаа хэсэг хугацаанд уран бүтээлийн чөлөө авсан байна. Тэрээр фэнүүддээ “Хамтлагаасаа түр чөлөө авсан. Удахгүй уран бүтээлдээ эргэн орно” гэх хариу өгсөн гэнэ шүү.

Хошин урлагийн жүжигчид дотроо чадварлагт тооцогддог түүнийг хамтлагийн ахлагч н.Ариунболдтой санал зөрөлдсөний улмаас уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсарлага авсан байж мэдэшгүй гэх мэдээлэл цацагдаж байсан юм. Гэхдээ энэ мэдээлэлд хэн хэн нь хариу өгөлгүй өнөөдрийг хүргэсэн. Харин тэрээр ирэх намраас уран бүтээлдээ ханцуй шамлан орох бололтой.

Г.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж