EPA/MARTIJN BEEKMAN
Украинд онгоцны ослоор амь үрэгдэгсдийн гашуудлын үндэсний өдрийг Нидерланд 23-нд зарлажээ. Зохих шийдвэрийг тус орны ерөнхий сайд Марк Рютте гаргасан хэмээн Голландын Аюулгүй байдал, хууль зүйн яам мэдээлэв.
Энэ өдөр Эндховен хотноо ослын хохирогчдын цогцостой онгоц газардах юм. Тэнд гашуудлын цуглаан болж, хаан Виллем-Александер, хатан хаан Максима, ерөнхий сайд Марк Рютте нар болон онгоцонд иргэд нь явсан бусад улс орны өндөр тушаалтнууд, амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн оролцоно.
"Амь үрэгдэгсдийн цогцосыг тээсэн онгоц орон нутгийн цагаар 16.00 –д газардах ажээ. Ерөнхий сайд төрийн бүх байгууллага дээрх тугийг буулгах, нэг минутын гашуудлын чимээгүй ёслол хийх үүргийг гаргасан байна.
Харьковын нисэх буудалд амь үрэгдэгсэдтэй салах ёслолтой
Харьков хотын олон улсын нисэх буудалд Донецк мужид сүйрсэн Боинг онгоцны амь үрэгдэгсэдтэй салах ёслол хийх тухай өмнө нь Украины ерөнхий сайдын орлогч Владимир Гройсман мэдэгдлээ. Ёслолд хэвлэлийнхэн оролцож болох авч үүний тулд Нидерландын эрх баригчдаас нэмэлт зөвшөөрөл авах хэрэгтэй гэнэ.
Ослын газар хяналт хийсэн ОSСЕ-гийн төлөөлөгч цогцосын хэсгүүдийг 200 зорчигчийнх мөн гэв. Түүнийг Нидерландад судлаад таньж тогтоох ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР